Мэдээ: Э.Үржинханд : СЭТГЭЛИЙН ЧИМЭЭ Оруулсан Bataka Огноо: 2025-06-30 13:44:59 (5730 уншсан)
Сонс доо…
Чимээгүйд дуу байдаг
Сэтгэлийн дотоод аглаг дахь
Сэрүүн шивнээ үл мэдэгдэнэ
Өөрийнхөө дуунаас давчихаад
Өөрийгөө сонсохоо больчихсон
Бодол болгондоо эзлэгдчихсэн
Борхон зүрхээ булаалгачихсан
Зовлон гэдэг дайсан биш
Жаргал гэдэг шагнал биш
Эгшиг ч үгүй, үг ч үгүй
Гүнээс цуурайлах тэр л чимээ
Байнга хамт байсаар л байхад
Бас л мэдрэхээ байчихсан
Үнэн дуу хоолойгоо
Өөрийнхөө ертөнцийг,
Чагна даа ...
Сэтгэлийн чимээгээ
Э.ҮРЖИНХАНД
2025.06.27
( Сэтгэгдэл бичих? | Мэдээ | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2025-06-30 13:44:59 )
|
||