Өгүүллэг: Н.Марал-Үжин : Чөтгөрт дурласан бурхан Оруулсан Bataka Огноо: 2025-11-02 21:17:47 (4629 уншсан)
Тэнгэрийн хаяанд цагаан жигүүрээ дэлгэсэн нэгэн охин байлаа. Түүний инээмсэглэлээс гэрэл цацарч, хаа хүрсэн газар нь салхи намуун, одод хүртэл бөхийдөг байв. Харин доод ертөнцөд тамын дөл дундаас хар далавчтай нэгэн хүү алхаж гарчээ.
Түүний нүдэнд шөнө, дуугүй гуниг шингэж, амьсгал бүр нь утаа мэт зүрхийг хорсгоно. Хоёр ертөнцийн хил дээр, гэрэл ба сүүдрийн заагт тэд учирчээ.
Тэр мөчид тэнгэрийн охин анх удаа харанхуйн гоо сайхныг мэдэрч, харин тамын хүү анх удаа гэрлийн дулааныг мэдэрсэн юм.
Хориглох бүхнийг үл тоон, тэд хамт байхыг хүсэв.
Гэвч тэнгэрийн хууль, тамын гинж хоёр тэднийг салгах тавилантай байлаа.
Хоёр ертөнцийн хүч тэдний хайрыг дарж, тэнгэрийн хаалга хаагдаж, тамын гал буцаж асав.
Тэд өөрсдийнхөө хайр дурлалын төлөө
Амиа золиослохоор шийдэж
Сахиусан тэнгэр охин өөрийн энх тайвны бэлгэдэл болох далавчаа тайрч
Чөтгөр хүү өөрийн сүрлийн бэлгэдэл эврээ хугалж далавчаа шатааж хорон муу санаагаа ойрхон
Хайрынхаа төлөө тэмцэнэ
нар сар шиг
учрах тавилангүй мөртлөө
мөнхийн хайрын бэлгэдэл болгож өөрсдийн зүрхээ сугалан нэг цул болгов...
Н.Марал-Үжин
2025.10.22
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2025-11-02 21:17:47 )
|
||