BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Т.Гинжээ : Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
Оруулсан Bataka Огноо: 2025-11-29 13:33:14 (4080 уншсан)


Надад зориулж шүлэг бичвэл би насаа өгье
Надад зориулж найраг тэрлэвэл би чамдаа амьдралаа бэлэглэе
Намайг гэсэн ганцхан үгс хэлхээд орхивол
Би чамдаа хариуд нь бүхнээ зориулья

Урагдсан дэвтэрийнхээ арын хуудсанд
Угаасаа надад хайртай гээд
Уруулын минь хээтэй хундаганы амсар дээр
Учирсан минь үнэн гээд
Уйлахдаа энгэрт чинь үлдээсэн
Нулимсийг минь жаргал гээд
Уяртал минь надад шүлэг тэрлэвэл
Уудам орчлонд ганцхан олдсон амьдралаа би чамдаа өгье хайрт минь...

Т.Гинжээ 2025 


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2025-12-01 11:26:31 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх