Шүлэг: Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР Оруулсан Bataka Огноо: 2025-12-31 22:28:36 (3504 уншсан)
Оргилуун дарс шиг сэтгэлээ тогтоон барьж тунгаая
Оволзон хөвөлзөх зүрхээ даран байж чагная
Оносон ухаарсан болгоноо эргэн нэг харъя
Огоорсон эгээрсэн бүхнээ зургийн цомог шиг цэгцэлье
Одоо л нэг амсхийж цаст уул шиг налайя
Орчлонгийн алаг эрээнийг алган дээр юм шиг ажиглая
Оны сүүлчийн энэ л шинэхэн цасанд
Оюун бодлоо ариусгаж үнэн голоосоо талархъя
Олсон дадуулсан туршлага бүрээ шигшиж нэг үзье
Оосор бүч шиг хэрсэн уяас бүрийг тавьж явуулья
Оршихуй бүхэнтэй мэндчилэн чин сэтгэлийн угаас
Оёоргүй их энэрэл хайр, ерөөлийн дээдийг өргөе
Э.ҮРЖИНХАНД
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Үржинханд Э | Шинэчилсэн огноо: 2025-12-31 22:28:36 )
|
||