BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Т.Мөнгөнгинж : Хөндүүрлэхүйн шүлэг
Оруулсан Bataka Огноо: 2026-01-18 14:20:21 (3595 уншсан)


Хүлэг морьд алс тэртээд ижлээ хайн үүрсэх шиг
Хүнээс хүнд зориулж тийм уянгалаг аялгуу урсах юм гэж
Хүсэл, хясал  эрээн барааны алаг дэнсэн дээр
Хүний хүн чамд л зориулж хүлээтэй сэтгэлээ сул асган шүлэг тэрлэх гэж

Бодлын бөглүү чандад чиний нэртэй жаргал нэрэн суух гэж
Болох болохгүйн зөв бурууг ч ялгалгүй
Бороо эсвэл цастайд ч чамруу тэмүүлэх юм гэж
Богинохон насаа дуустал элээж зул болон бадамлах юм гэж
Бодоогүй бишээ би бодсон
Борог өвс найгах сэвшээнд ганцаараа л бодлогоширсон
Шүлэг бичсэн саарал дэвтрээ тэврээд би
Шөнийн цагаар хаашаа ч хамаагүй одмоор байна
Шүдэнзний дарь дүрсхийн асах гэгээнд
Сүүн замыг дагаад од харвах шиг одмоор л байна


Хөндүүр сэтгэлийн шаналлаа уужим талдаа асгачихаад
Хөөрүү нэгэн зангаар инээж очмоор байнаа
Хөрөөний ир шиг сэрвийх нутгийн уулсын хормойд
Хөх манан суутал хуучилж хономоор байнаа

Дэр нийлээгүй хорвоогийн хатуу тавьланг сөрж
Дэнгийн гэрэлд чиний тухай бодолд дарагдан суумаар л байна
Дэндүү дассан сэтгэлээ цээжнийхээ хойморт түгжиж орхиод
Дэлхийн сонорт хүртэл чамд хайртай гэж орилмоор байна

Тамхины утаа суунаглах давчуу өрөөний хананаас
Танил дууг чинь сонсох гэж хичнээн чамруу тэмүүлнэ вэ
Таанын толгой бөхийсөн уйтай шаргал намраар
Танхил чамайгаа харахсан гэж хичнээн олон яараа вэ?

Хөндүүр цээжний гүнээс гунигаа юүлж асгачихаас
Хөнгөн хөнгөн алхалсаар тосон алхдагсан чамайг
Хөл доорх цэцэгс толгой гудайлган угтаад
Хөөрхөн чиний минь царайнд жаргалын мишээл тодордогсон....

Т.Мөнгөнгинж 2026 01 18 0097612290624 ???????? 


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-18 14:20:21 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2026-01-23 Үнэхээр сэтгэлд хүрч чадлаа. Ажлын амжилт хүсэе! Удам сайн зохиолч болоорой
☕ Кофе авч өгөх