Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм Оруулсан Bataka Огноо: 2026-01-22 20:58:06 (3307 уншсан)
Өтөл насны бяцхан бухимдалаа аятайхан нуугаад
Өргөн хүндэтгээд дээдэлж явахыг хүсээд л
Түмний өмнө хаана байхаа хэзээд мэдээд л
Төгөлдөр сайхныг ухаалаг нүдэндээ мэдрээд л
Далан насанд даруулгатай явахыг бодолдоо цэгнээд л
Даамай аиьдралын ноён нурууг даах тэнхээтэй.
Давсалан үг хэлэхийг тэвчиж ер чадамгүй юм аа.
Даацтай үгийг ухааны гүнээс уудлан гаргаад л
Бяцхан хүүхдүүдтэй үнэн зүрхнээс өхөөрдөн тоглоод л
Бяд муутай нэгийг өмгөөлж хамгаалах гашуун үг хэлээд л
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Сосорбарамын Төмөрхуяг | Шинэчилсэн огноо: 2026-09-17 12:08:16 )
|
||