BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

4-н мөртүүд 		 Шүлэг: М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Оруулсан Мөнхбаяр Огноо: 2026-03-01 20:30:06 (3069 уншсан)

Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа
Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз
Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь
Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх

Алдаатай оноотой амьдралдаа ахиж үзэх юм үлдээгүй гэтэл
Рашаан мэт тунгалаг нүдэнд чинь сэтгэл минь тайтгарчихлаа 
Амьдралын уртаас урт хугацаанд ахиж би хэзээ харах бол
Лимбэний аялгуу мэт намуухан хоолой чинь ахиж надад сонсогдох болов уу даа

М.Мөнхбаяр


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | 4-н мөртүүд | Шинэчилсэн огноо: 2026-03-01 20:30:06 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2026-03-03 Амармэнд Бүрэнтөгс Хэнд зориулсан юм гэж асуух хэрэггүй гоё шүлэг болжээ.
☕ Кофе авч өгөх