BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Хайрцаг тамхи
Оруулсан Чинболор Огноо: 2026-03-17 10:10:51 (2946 уншсан)

Хайрцаг нээж нэгийг сугалаад
Халаасаа ухаж галаа гаргалаа
Халуун цог төөнөж утаа савслаа
Харанхуй шөнийн тэнгэрт үүлс хөөрлөө
 Нэг хоёр гурав сорлоо
 Нэхэгдэж байсан мэдрэмж гараад ирлээ
 Нэг хоёр гурав залгиллаа
 Нэвт цээжинд дүүрээд бодолтой холилдлоо
Уушги руу гулгаад орлоо
Ужиг болдуудтай холилдож орхилоо
Тэндээсээ гарах гэж яараад 
Тэвдэн сандралдаж гашуу оргиулна
 Нэг хоёр гурав үлээлээ
 Бие минь үлдэж бодол минь нислээ
 Нэг хоёр гурвыг асаалаа
 Би, хоосон хайрцаг, гал, иш, үнс үлдлээ

Чинболор, Амгаланбаатар



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-03-25 11:06:53 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх