BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Мөнхбаатрын Тэлмэн : Ирээдүйн дурлалдаа
Оруулсан Тэлмэн Огноо: 2026-05-08 15:53:15 (354 уншсан)

Ахиад ганц дурлаж болох уу?
Асах зүрхэнд минь түймэр тавьж
Арсалдах сэтгэлд гэгээ татах шиг
Ахиад би ганц л дурлая

Харууссан сэтгэлээ би
Хармаандаа эвхэж хийгээд
Хатсан нулимсаа би
Хаврын бороонд угаачихаад

Хэнзлэх цэцгийн дэлбээ шиг
Хацар гоо бүсгүйг хайрлая
Хархан нүдэндээ галтай
Хонгор чамд дурлая

Дүүрэн сар шиг төрхтэй
Даруу төлөв нэгэнд дурлая
Харцандаа гэгээтэй эгэл нэгнийг
Хайрлаж нандигнаж би дурлая

Асах цогны дулааныг нь яана
Ахих насны богиныг нь яана
Айлын охины хөөрхнийг нь яана
Асгарах хүслийн хязгаарыг яана

Зулай дээрээс дусах
Зуны бороотой үдэш
Зүүдэлж сэрсэн чамд
Зүрхэлж ганц дурлая

Аяа би энэ амьдралаас ганцхан дурлал хүсье

Мөнхбаатрын Тэлмэн


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-10-20 22:28:27 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх