BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Б.Мөнхдөл : Зүгээр л намар
Оруулсан admin Огноо: 2006-04-19 19:05:24 (8527 уншсан)


Шанхны үс хийсэх нь намуухан
Шаргал гуниг туучих нь давчуухан
Сэтгэлийн өнгө нүүх нь тунгалагхан
Сэрээд харахад зүгээр л намар цаг
Салхилах зүгт чи зогсох нууцлаг
Санаагаа гүйцэх гэж гуних минь томоогүй
Сайхан бүхэн цаг хугацаанд уусах нь гайхмаар
Санаа алдахад зүгээр л намар цаг

Нуурын мандалд тольдох минь санаандгүй
Нэг мөч бүтээлээ туурвих нь нь биширмээр
Тэнгэрт шувуудтай зэллэж яваа минь сонихон
Тэгээд зүгээр л намар цагийг таталмаар

2001 он



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:24:00 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл