BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: У.Баатарчулуун : Нэр үгүй
Оруулсан Baatarchuluun Огноо: 2026-10-28 10:34:24 (161 уншсан)

Ганцаардлын өрөөнд цонхны хөшиг нээгдэж харагдадгүй
Гадаах халуун хүйтэнг тэнд огт анзаардаггүй
Бороо орвол харин цонхоо дэлгээд зогсчихдог
Бодлогширонгуй нэг хүн  тийм өрөөнд амьдардаг

Урьд өнгөрсндөө харамсах тухай боддоггүй
Ухаангүй дурлах итгэл одоо ч байгаадаа гайхширдаггүй
Уншсан номондоо автаад хэдэн ч өдрөөр гэгэлздэг
Уйлж чаддаггүй нэг хүн хаа ч юм амьдардаг

Зүүдэнд ирэх болсон хэн нэгний төлөө
Зүрхээ зүсэгдтэл бичлээ ч хэн ч олж уншихгүй
Зүрх тархиныхаа зөрчилөөс өөрийгөө олж хардаг
Зүгээр биш нэг хүн энэ ертөнцөд амьдардаг

У.Баатарчулуун

ганцаардлын өрөөнд цонхны хөшиг нээгдэж харагдадгүй

гадаах халуун хүйтэнг тэнд огт анзаардаггүй

бороо орвол харин цонхоо дэлгээд зогсчихдог

бодлогширонгуй нэг хүн  тийм өрөөнд амьдардаг


урьд өнгөрсндөө харамсах тухай боддоггүй

ухаангүй дурлах итгэл одоо ч байгаадаа гайхширдаггүй

уншсан номондоо автаад хэдэн ч өдрөөр гэгэлздэг

уйлж чаддаггүй нэг хүн хаа ч юм амьдардаг


зүүдэнд ирэх болсон хэн нэгний төлөө

зүрхээ зүсэгдтэл бичлээ ч хэн ч олж уншихгүй

зүрх тархиныхаа зөрчилөөс өөрийгөө олж хардаг

зүгээр биш нэг хүн энэ ертөнцөд амьдардаг

У.Баатарчулуун



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-10-28 10:34:24 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх