BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : НАМАР ХЭМЭЭХ ЯРУУ НАЙРАГ 🍂
Оруулсан Bataka Огноо: 2026-10-29 11:42:09 (243 уншсан)


Навчин бороо газраар зулаад л
Нялх цасан сормуусанд уусаад л
Наран ичингүйрч үүлэнд шургаад 
Намайг уярааж шүлэг бичүүлээд
Намар гэдэг шүлгээ шүлэг

Салаа моддын мөчир шарлаад л
Сэвшээ салхи мөрөөр илбээд л
Дотроос нэгэн нууцыг хэлээд
Дуртай дуу аманд аялагдаад
Намар гэмээнэ шүлгээ шүлэг



Хол тэртээд шувууд жиргээд л
Хөл доогуур навчис шивнээд л
Хотын гудамжаар сэрүү татаад 
Хорвоо улирлаар өнгөө солиод
Намар гэмээнэ шүлгээ шүлэг.

Гэзгэнд минь навчин гоёл зүүгээд л
Гэрийн гадаа шаргал хивс дэвсээд л
Инээмсэглэх харцнаас нар мандаад 
Энхрий хайранд зүрх дулаацаад
Намар гэгч тэр чигтээ яруу найраг аа

Энхбаатарын  Үржинханд 
                2026.10.21  


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2026-10-29 11:42:09 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх