Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Үржинханд 	Э	 Мэдээ: Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо.
Оруулсан admin on 2024-10-29 17:41:46 (58 уншсан)

Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо. Хүрэлцэн ирсэн хайр хүндэтгэл дүүрэн эрхэм хүндтэй зочид, оюунлаг гэрлүүддээ чин сэтгэлээсээ талархнам. Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ сангийн халуун сэтгэл халгисан Ичинхорлоо Баярхүү  ба ажилсаг хүнлэг хамт олонд нь, зохион байгуулалтын бүх бэлтгэл ажилд үнэт цаг хугацаа чин сэтгэл, хөдөлмөрөө зориулсан Munkhbat Dulamdorj Bertsetseg Tsedensodnom Byambajargal MagsarBogd Gurvan Orgil Andrey Пэрэнлэй Нямлхагва нартаа чин сэтгэлээсээ талархнам (Дараа нь  зураг, бичлэгүүд нэмж оруулнаа )

(Сэтгэгдэл бичих | Мэдээ | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : УДААНААР ХАЙРЛАЯ…
Оруулсан admin on 2024-10-29 12:20:29 (94 уншсан)

Удаанаар би чамайгаа хайрлая 
Яг л усны шувуу нуураа илэн эргэх шиг
Алсын бараанд дуран тавиад суух шиг
Амрагийн нүд харанхуйд асаж дүрэлзэх шиг
Удаанаар л би чамайгаа хайрлая

Зөөлнөөр би чамайгаа тэвэрье
Яг л бүх ертөнцийн хатуу уярч дэвтэх шиг
Бүүвэйн дуу аялахад хаа нэгтээ хүүхэд үнэгчлэх шиг
Бүжигчний хөл театрийн тайзыг шүргэн нисэх шиг 
Зөөлнөөр л би чамайгаа тэвэрье

Бүлээнээр би чамайгаа үнсье
Яг л цас хайлтал нар төөнөх шиг
Цантсан сормуус чинь дотор ороод хатах шиг 
Галын бурхан тэнгэрийн хүүг лусын дагинатай учруулах шиг
Бүлээнээр л би чамайгаа үнсье

Удаанаар бие биесээ хайрлая
Яг л цайрах үүлсийн дундаас ганц нэг бороон дусал унах шиг
Цагийн зүү яарч байхад зогссон мэт мөлхөх шиг
Цаана нь дахиад өчнөөн цаг огт яараагүй юм шиг
Удаанаар л хоёулаа бие биесээ хайрлая

Удаанаар би чамайгаа хайрлаж 
Учралын эгшин догдлолын баяраа хүлцэе
Уяралын харцтай ховорхон хайрын үгсээ
Удаанаар хэлье, би чамдаа л хайртай 

25/10/24 tulga.poetry ????????️


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ТАНД
Оруулсан admin on 2024-10-29 12:18:56 (63 уншсан)

Гэнэт мэдэрсэн олон мэдрэмжээ ойлгож чадалгүй үүр цайлгаж 
Гэрийн минь гадаа ирээсэй гэсэн нууцхан хүсэлдээ хайр шигтгэж 
Гэнэн насаа таны л дэргэд өнөд барахыг хүсэж
Гэргий чинь болохоо асуухаас тань өмнө зүрхэн голдоо зөвшөөрч 
Уйтгар үргээх яриа чинь бараг үлгэр шиг л санагдаж 
Урт шөнийн зурвас надад чихэр шиг л амтагдаж 
Мянга мянган сарнай шиг үгэн цэцэг дэвсүүлж 
Маргаашийн ирээдүйг зөгнөж хосын учиг  тантай эхлүүллээ 

Гэнэт мэдэрсэн олон мэдрэмжээ цэгцэлж амжилгүй танд уярч 
Гэрийнхнээс нуугдаж шөнө дөлөөр тантай ярихыг хүсч
Өөрөө ч мэдэлгүй хайрын шүлгэнд өмнөхөөсөө илүү дурлаж 
Өчигдөр ярьсан болохоор л өнөөдөр жаргалтай сэрж
Амсаж байгаагүй олон амтаар та намайг дайлж
Мэдэрч байгаагүй нандин мэдрэмжийг анхны удаа амсаж
Зүүдэлж ч үзээгүй амгалан байдлыг таны дэргэд мэдэрч 
Зүрхний витамин шиг хайранд чинь зүтгэн зүтгэн би даслаа. 

Хайрыг ийм гоё өнгөтэй гэж эрт хэлэхгүй яасан юм бэ
Энэ дэлхийд солонгыг л хамгийн гоё өнгөтэй гэж бодож байлаа
Хайрыг ийм гэгээлэг гэж эрт мэдрүүлэхгүй яасан юм бэ
Энэ дэлхийг зөвхөн нар л гэрэлтүүлдэг гэж итгэж байлаа
Хайрыг ийм хүчтэй гэж эрт сануулахгүй яасан юм бэ
Ээж ааваас минь өөр чухал хүн үгүй гэж бодож байлаа
Хайрыг ийм гашуун гэж эрт анхааруулахгүй яасан юм бэ
Эргээд эвлэдэггүй хагарсан аягыг л хайран гэж харуусдаг байлаа 

Ийм амттай зүйлийг л 
Хайр гэдэг байхнээ
Ийм агуу хайр л 
Шүлэг болдог байхнээ…

05/10/24 tulga.poetry ????????️


 


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : МИНИЙ…
Оруулсан admin on 2024-10-29 12:17:41 (58 уншсан)

Хайрт минь дээ
Хонгор минь 
Янаг минь 
Ялдам минь 
Минь гэж өмчилхөд
Минийх байгаасай гэсэн хүсэл минь 

Мэлмэрсэн үгс минь 
Шимширсэн зүрх минь 
Мэлтэлзсэн сэтгэл минь
Сахиусан тэнгэр минь 
Минь гэж өмчилхөд
Минийх байгаасай гэсэн сэтгэл минь

Миний ертөнцөд ирсэн 
Гүнж минь
Миний бүхнийг эзэгнэсэн 
Бяцхан минь
Минь гэж өмчилхөд
Минийх байгаасай гэсэн хайрт минь

Эрх минь дээ 
Энхрий минь
Эрх янаг чи минь 
Эгэл даруу нандин минь 
Минь гэж өмчилхөд
Минийх болсон амраг минь 

Мэгшсэн хоргодол минь
Огшсон хүсэл минь 
Мэдэлгүй учирсан жаргал минь
Хэлэлгүй эзэмдсэн бүсгүй минь 
Минь гэж өмчилхөд
Минийх болсон дурлал минь

Өөрийнхөө ертөнцөд аваачсан 
Эгдүү минь 
Өмөрч надад эрхэлсэн 
Эмэгтэй минь
Минь гэж өмчилхөд
Минийх болсон бяцхан минь

Эрххэн минь 
Энрхий минь 
Минь гэж өмчилхөд
Минийх л байгаасай бурхан минь

02.04.2024 @tulga.poetry ????????️


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )

Бусад 		 Шүлэг: ХЭРЦГИЙ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2024-09-02 17:24:07 (220 уншсан)

Амьдралаас чинь урвуулж Асгарсан жаргалд чинь ташуурсан Алдаа оноотой дэнслэлд Ахиад жаахан л гэж шивнэсэн Тэрслүүн үдшийн сарнаар Энгэрт чинь зүүгдэж тарчилсан Тэнд хүлээх чиний бүсгүйд би Тэвчин хүлээ гэж захиа бичсэн Босго даван одох чиний үнэрт согтоход Бороотой шөнийн даашинзинд Бүтэн товч үлдээгүй Зам даган яарах чиний сэтгэлд атаархахдаа Заханд чинь би уруулынхаа тамгыг шигтгэж Заяаны амрагтаа гүйх хүсэлд чинь цэг тавьсан Яадаг юм би чамруу харц шидлээгүй Янаг улаахан урууланд минь чи өөрөө бүдэрсэн Янагтаа яарах сэтгэл чинь чамайг дийлсэн бол Ямар гэгээн үдэш чамайг зөндөө угтах байсан бол Эмд хагссан шуналаа эрслэн дийлж чадсан бол Эхнэрийнхээ наалин аашинд эрхэлж суух мөчүүдийг Эвдэрсэн замд чинь таарсан Эмэгтэйн сэтгэлд гээхгүй байлаа залуу минь Эвий дээ чи одоо надад эргээд ирдээ...



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Шүлэг 		 Шүлэг: Чи яг хаана байна
Оруулсан admin on 2024-08-15 00:07:17 (123 уншсан)

Тэргэнцэр уначихвал
Тэнгэрийн гүнээс түүнийгээ хайж
Тэлмүүн саранд гоморхоод л
Тэмүүлэл дүүрэн бодолдоо автан
Дэгжин чамруу л яар ч явахсан
Дэрвэгэр алаг хоёр нүдэнд нь
Дэлхий хүртэл багтах юм шиг
Дэврүүн омголон залуу л байхсан
Хүний газар яваа бол
Хүчтэй байгаарай
Хүн амьтанд найр тавьж
Хүмүүжилтэй айлын охин гэдгээ санаарай
Битүүхэндээ энд жоохон харамсах юмаа
Билэг танхай эрдэмтэн эсвэл
Би өөрөө хүлэг морь байсан бол
Биелэхээргүй хол байсан ч зориод
Хараацай байсан бол дүүлээд л очихсон
Халуун зун хаваршаад байна уу даа
Хаана байгаа нь одоо ч би мэдэхгүйнээ
Хаа хүрэхээ ч мэдэхгүй юм
Чи яг хаашаа явчихсан юм бэ
Чимэг болгож үлдээсэн зүүлт чинь хүртэл
Чамайг алга болсон өдрөөс чинь хойш
Час хийгээд тасарчихсан
Чамин үнэтэй эд зүйл болохоор
Чадварлаг нэгэн байсан ч эвлүүлж чадахгүй юм
Чи чинь нададаа
Тэнгэрт түгэх хар мянган одод дундах
Тэргэл саран минь шүүдээ
Чи яг хаана байна


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: А.Сайнболд : Өөрөөрөө бахархана
Оруулсан admin on 2024-07-23 22:57:59 (121 уншсан)

Шаналаад хэвтээд бай
Өөрийгөө буруутгаад бай
Сайхан нэгний араас шаналаад бай
Сархад идээг сөгнөөд бай

Бусдад атаархаад бай
Бодлоггүй зүйл хийгээд бай
Бусдын зүйлд шунаад 
Болох болохгүй хүмүүстэй учраад бай 

Тэгээд эргээд хар 
Эвдэрсэн тэрэг шиг 
Эмтэрсэн аяга шиг 
Чиний өрөвдөлтэй сэтгэл

Аан харин амьдралд дурлаад
Алдсан ч тэнхээтэй босоод
Хэний хүү гэдгээ харуулж
Хэрсүү ухаантай явбал

Чи ялна аа амьдралыг 
Чи өөрийгөө ч ялна
Нэр төр 
Эд хөрөнгө олдоггүй юм аа гэхэд

Энэ орчлонд чи өөрийгөө бүтээнэ
Өөрийгөө сайн мууг танина. 
Тэгээд эргэж хараад 
Тэвчээртэй хүн шиг явсандаа баярлана. 

Өөрийгөө хайрласандаа
Өрөөл бусдад гай болоогүй дээ
Өрөвч нимгэн сэтгэлтэй явсандаа 

Өөрөөрөө чи бахархана... 


А. Сайнболд


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Т.Батсуурь : Аав уул
Оруулсан admin on 2024-07-04 14:39:11 (593 уншсан)

Аав уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө
Алсаас үрдээ дүнхийх сүрлэг энэ уул
Алт мөнгөн чулуутай баян энэ уул
Адуу мал багширсан буян тогтсон уул аа
Энэ л уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө
Эрх танхил насанд минь жиндүүлж байгаагүй уул
Эрдэнэ нуусан өвөртөө намайг хүн болгосон уул
Өндөр сайхан орой дээр нь наран түрүүлж тусдаг
Өвөр дулаахан энгэрт нь жаргах наран хорогддог
Өвөл зуны алинд нь ч өвс нь тэгшхэн налайдаг
Өвөлжиж хаваржихын цагт ч өнөтэй сайхан байлгадагсан 
Өсгөсөн энэ уулуу би өвгөн болохыг үзлээ 
Ач зээ нь цугалчихаад аньс нс түүх юм 
Аав уулын минь хормойгоос ар өвөргүй зүүгдэх юм 
Буян тогтсон уулаа би буурал болохыг нь үзлээ 
Будантай өндөр орой нь бөхийж байхыг харлаа 
Хүнээс холыг харагдээ гэж оройдоо хүүгээ гаргадаг 
Хүсэл бүхэн нь биелэг гэж одтой тэнгэртэй залбирдаг 
Хүн уул минь аав уул минь хүү миний шүтэх уул минь ээ 
Бодлоор болдог бол аав шигээ уул болох юмсан 
Бодлын гүнд дараатай уул болох юмсан 
Зуун зууныг уул л болох юмсан 
Зулзаган хусан артай уул л болох юмсан 
Аргалын эвэр сэрийсэн уул болох юмсан 
Аавынхаа сүртэй дүр шиг уул болох юмсан 
Холоос бараа нь харагддаг уул болж урганаа хүү нь 
Хормойдоо хүүгээ ургуулсан уул болж ургана аа хүү нь


Аав уул шүлэг Яруу найрагч Т.Батсуурь

(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БАЯСАЛТАЙ
Оруулсан admin on 2024-07-02 10:13:39 (247 уншсан)

Сэр сэрхэн салхитай
 Сэмжин зөөлөн үүлтэй
  Сэтгэл сэргээх уянгатай
   Сэрүүн сайхан нутагтаа
   Өглөөн наранд илбүүлэн
   Үдшийн саранд эрхлэн
  Өөдөө дээшээ тэмүүлэх
 Өнөр түмэн баясалтай
Шар шархан цэцэгтэй
Санан цэнгэх дурдалтай
 Шастир түүхийн улбаатай
  Шаргал хонгор нутагтаа
   Хүн хүндээ итгэлтэй
    Хүндлэл хайрын ивээлтэй
    Хүсэл санаа нийцтэй
   Хүрэн зүрхэс баясалтай
  Бур бурхан бороотой
 Буурцаг үрлэн хуртай
Буцаад ирэхэд урамтай
Буйдхан уудам нутагтаа
Сэтгэл дандаа уяатай
 Итгэл ямагт урамтай
   Ийм л ханагар монголдоо
    Инээж алхах баясалтай
      Э.ҮРЖИНХАНД
           2024.06.14


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БОРООТОЙ ҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 12:13:14 (243 уншсан)


Үүр тэмдэгрэх гэгээнээр хөшиглөн намираад
Үрэл хурын мөнгөн дуслууд сувдарлаа
Үргэлж нарлаг өдөр үргэлжилдэггүйн тухай
Үүлсийн хээлсэн зургаас үлгэр түүгээд
Үдшийн чөлөөнд ярьж өгье, үр минь
Үнэгчлэх нойрноосоо сэрээрэй 
Бяцхан бөмбөлгүүд уралдан шаагилдаад
Болор хурын шүрэн дуслууд бөмбөрлөө
Бүх зүйл санаснаар болдоггүйн үнэнийг
Болжморын жиргээгээр шүлэг урлаад
Бүүр дараа нь уншиж өгье, үр минь
Бүүвэйхэн зүүднээсээ сэрээрэй
Уулс зүмбэрлэх алсыг бараалан цайраад
Усан хурын эрхин дуслууд болортлоо
Урьдаас таашгүй оньсого шиг амьдралыг
Уужим сэтгэл уяхан хайрын цэцэгсээр
Уяраан баясгаж титэмлэж өгье, үр минь
Урамтайхан мишээсээр сэрээрэй
               Э.ҮРЖИНХАНД
                    2024.06.21


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЗУНЫ ДУНД САРЫН ЦАС
Оруулсан admin on 2024-07-01 12:12:00 (218 уншсан)


Зургаадугаар сарын сүүл мушгиад
Зуны дунд цагаан морь сарыг хөлөглөөд
Зулай мялааж цасан лавсах чинь
Зугаатай ч юм шиг, зудыг ч сануулах шиг
Зүггүйтэн наадаж байна уу даа, та минь
Зүй тогтлоо алдаж байна уу, байгаль минь
Зүсэрч мөнгөрсөн гоёхон бэлэг тань
Зуурын төдийд зүсээ хувилгачихлаа
Толгод минь мөнгөн хэвнэгээ нөмрөөд
Тухтайхан дулааныг мөрөөсөн байх шиг
Сайн цагийн шинж тэмдэг энэ мөн үү 
Саад тотгорын дохио илрэл энэ юм уу
Саваагүй үрсийн хурмаст руу чичилж
Сацалсан буудлагын үр нөлөө юу
Үлгэрийн юм шиг том том ширхгээр
Үүлсээ сэмлээд илтэлж цацлах чинь
Үрс бидэндээ нэгийг учирлах гээд л
Үймцэн бужигнаж үйрэн бутарна уу 
Үүгээрээ та минь юу нэгийг өгүүлнэ вэ
Өндөр тэнгэр минь, өршөө өршөө
             Э.ҮРЖИНХАНД
                    2024.06.21


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
Оруулсан admin on 2024-07-01 11:47:58 (214 уншсан)

Он цагийг өртөөлсөн
Олон жилийг элээсэн
Өвгөн модод дүхийгээд
Өндөр хурмастаа түшинэ
Хөхрөгч үүлсээс тасраад
Хувин хувингаар сувдрах
Хурын бөмбөлөг дуслууд
Хүрэн зүрхэнд нэвчинэ
Нэтийсэн тэнгэр намайг
Бөхийж ирээд ширтэнэ
Бүртэн бүртэн дөхсөөр
Бутарч сэтгэлд хөглөрнө
        Э.ҮРЖИНХАНД
            2024.06.24


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
Оруулсан admin on 2024-07-01 11:43:15 (226 уншсан)

Энэхүү шүлгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан бичиж байжээ. Мөөжиг Munkhjargal Bayanbat эгч минь тэр өдөр дууддаг юм. Яваад очтол гэрэлттэл инээмсэглээд л “За, миний хөгжимчин” гэж нэг их гоё дэгжин, сормуус нь дэрвэлзэж инээд цацруулсан хөөрхөн бүсгүйтэй уулзуулсан нь Enkhtaivan Purevjav Тайвууш эгч байв. Тийнхүү шинэхэн дуу мэндэлж билээ. Бидэн гурав клипний зураг авах газраа голж шилээд л мөн ч их хөгжилтэй, сайхан дурсамжтай бүтсэн энэ дуугаа та нартайгаа хуваалцмаар санагдлаа.



Шүлэг Э.Үржинханд 

Аялгууг зохиож, дуулсан МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал
 ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС 

Өвөр Монголын уудам талд
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ
Үзүүргүй хайр нь цалгин байдаг
  Зүрхнээс ундрах эгшиг дуугаа 
  Зөөлөн зөөлөн аялгуулж ээнэгшсэн
  Зүйргүй итгэлийн торгон утсаа
  Зөнгийн алсаас имэрч мэтгэсэн 
Өвөр Монголын үзэсгэлэнт талд 
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ
Үзүүргүй хайр нь цалгин байдаг 
  Бодлоос ивлэх нандин үгсээ 
  Бүүвэй бүүвэй намуухан учирласан 
  Бууршгүй итгэлийн гэгээн үрээр 
  Будан дундаас тодрон гэрэлтсэн 
  Сүслэн мөргөх дээдсийн буянаар 
  Сүүн сэтгэлээр нэгнээ хайрласан 
  Сааршгүй итгэлийн цагаан мөрөөр
  Сайхан ирээдүйг ерөөн бэлгэдсэн 
Өвөр Монголын үзэсгэлэнт талд 
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ 
Үзүүргүй хайр нь цалгин байдаг 
 Өвөр Монголын уудам талд 
 Өөрийн минь ахан дүүс суудаг 
             2017.05.08 Даваа гараг 
                            Хөх хот


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
Оруулсан admin on 2024-07-01 11:41:09 (205 уншсан)

Гэгэлгэн сэвшээ салхи хичнээн найрсаг 
Гэзгийг минь илбэж сэтгэлээ уудлаад л
Түүний илэрхийлж чаддаггүй хүслэнт үгсийг ч
Догдлуулан шивнэчихээд таатайхан сэнгэнэнэ
Омголон найгах модод хичнээн романтик
Зөрөх болгонд намилзан мэхийгээд л
Оройн нарны боронзон туяатай болзоонд
Оргилон бүжчихээд хэнэггүйхэн нэвсийнэ
Борооны нялх дусал хичнээн хайлган
Булиглах зүрхэн гүн рүү бөмбөрөөд л
Чиний хэзээ ч олж харахгүй цэцэгсийг
Цэмбийтэл усалчхаад харцнаас бөнжигнөнө
    Э.ҮРЖИНХАНД
          2024.06.27


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 11:40:03 (206 уншсан)


Үзэгнийхээ үзүүрээр 
Үсгийн тигийг таталгаж бичнэ
Өнөр түмнээ хүндэтгэж бичнэ
Өргөн нутгаа магтаж бичнэ
Өндөр тэнгэртээ сүсэлж бичнэ
Үзэгнийхээ үзүүрээр 
Өнийн ирээдүйг зөгнөж бичнэ
Үнэн түүхийг тамгалж бичнэ
Улс Монголоо бахдаж бичнэ
Уудам дэлхийд гайхуулж бичнэ
Үзэгнийхээ үзүүрээр
Эрх чөлөөгөө эдэлж гортиглоно
Энхийн цагийг бэлгэдэж ерөөнө
Эх орноороо омогшиж зураглана
Энэ бүхнийг хайраараа элбэрнэ
Үзэгнийхээ үзүүрээр …
       Э.ҮРЖИНХАНД
            2024.06.28


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
Оруулсан admin on 2024-07-01 11:38:33 (204 уншсан)

Үес үес салхи навчсаар наадаад
Үр жимсний оронд модод жигдэрнэ
Уул толгод хаяа дэрлэн зээглээд
Улаан, ногоон майхнууд зэрэгцэнэ
Аяс аяс бороо бодолд зүсрээд
Ар өврийг холбосон солонго зурна
Амраг хос биесээ энхрийлж ширтээд 
Алаг шувуудаар хайраа дайж уулзна
Намс намс мөчрүүд дохин намилзаад
Нар зуны дэлгэр өдрөөр зугаална
Нарс шинэс шүхэр болж сүүдэрлээд
Намайг, чамайг эрхлүүлж зугаацна
           Э.ҮРЖИНХАНД
               2024.06.29


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
Оруулсан admin on 2024-07-01 11:34:25 (445 уншсан)

Бүүдэн тэнгэрийн хаяанаас намрын салхи үлээх, зүүдэн буурал орчлон буцах цагийг зарлав.
Бөгтөр гүвээний цаадтайх сундлаа уулсын оройгоор зүрх цагаан саран сиймгэр үүлс нөмөрч, нанхиад торгон хөнжилд халууцсан гүнжийн дүрээр сунайв.
Намрын шөнийн жаварт сэтгэл зовнисон өвгөн гансны тагжраагаа сэтгэж галын аманд түгдийхэд, <надад илгээсэн бурхны бэлэг, шорвог үгийн гашуун амт, намайг л жаргаах гэж дэргэд минь бөртийх хань минь>  гэж эмгэн бодолдоо ээнэгшив.
-Цагаан цэцэг халиураад зуд болохын дохио доо.
Цахилдагны толгой шарлаад цас унахын тохиол доо.
Үнээ буханд гарахгүй сөл тасрах янзтай.
Үхэр гаднаа тогтохгүй хээр хонох боллоо.
Намаржаандаа сууж байгаад зуданд дарлуулчих вий дээ.
Навтаргын цаас шиг туурганд салхи тогтохгүй үлээлээ гэж уурсан бодох өвгөний сэтгэлийн уцаарыг нэмье үү гэх шиг хөх төмөр  яндан  хөөлсөн салхинд  хангир янгир савчив.
Ямаатсан тогооны хөөнөөс оч унаж харагдав.
Язмагтсан ээдэмний уутнаас шар сүү дусагнав.


(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
Оруулсан admin on 2024-07-01 11:30:47 (226 уншсан)

Өглөө бүр нэг л замаараа 
Хичнээн ч алхсаныг бүү мэд
Өдөр бүр хэдхэн л хүнтэй
Төчнөөн таарсныг ч бүү мэд
Үл таних зөргөөр навчис хөглөрч
Өвс ургаж шоргоолж гүйлдэж
Борооны ус тогтож бодол хөвөрч
Будрах цасан амсхийн буусан ч
Өнөөх л замаараа нөгөө л зүгтээ
Үл таних хүнтэй болзсон юм шиг таарсаар
Өргөн гудамжинд нэг л мэдэхнээ
Өөрөө ч мэдэлгүй дасал болжээ
Хажуугаар зөрдөг царай одоо
Халуун элэгсэг найзууд болжээ
Дэрхийн нисдэг болжморууд 
Дэндүү дотно аялгуу болжээ
Танил энэ жимээр сажлахдаа
Танихгүй өөртэйгөө улам дотносож
Өнцөг бараадсан өнчин сандал дээр
Өдөржин саатаж шүлэг тэрлэмээр

            Э.ҮРЖИНХАНД
                   2024.06.19


(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Богино өгү: Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
Оруулсан admin on 2024-07-01 11:27:52 (280 уншсан)

Бүүдэн  сарны нулимс чив чимээгүй мэлмэрнэ.
Бүгээн морьтой өвгөн салхи сөрөн гэлдэрнэ.
Од мичидийн тохиол сарны нулимсыг барна.
Омголон залуу насны бүүр түүрхэн алдаа мэт хэмээхүй...
Цагийн цагт, цасны хайрууд энгэр задгай давхиж явсаар задгай хоч зүүсэн Жанчив бээр нас гучин зургаа орчим. Хууз хар сахал нь хянга хамар доор  сүрхий зохиж харагдах задгай Жанчив гуч хэтийх насандаа зэргэлдээ нутгийн "жаал" хэмээх Банзар өвгөний том хүүхнийг буурлын жаяг ёсоор хадаг дэлгэн гуйж,  ёс төртэйхэн авчирсан билээ.
Хар бага наснаас ижийтэйгээ өссөн  Жанчивт эхнэр гуйж өгөх хүн ч байсангүй. Ижийнхээ бор авдарнаас ганц самбай хадаг аваад хөтөлгөө морьтой давхиж одсон хүүгээ хаашаа яарсныг ижий нь асуусангүй.
Орсон гарсан хэнд ч аяга хоол хийж өгөөд 
-Ээ тосоор гоож хэмээн  уулга алдан инээж  суудаг Бадам буурай ганц хүүгээ хүүхэн дагуулаад харьж  ирэхэд, үүлтэй тэнгэр цэлмэсэн мэт баярлан, бургасан таягаа барин тавин сандарч, уулга алдан угтав. Өсөх наснаас өдий хүртэл  өнгөтэй өөдтэй  торго дурдан барьж ч  үзээгүй буурал авгай, эх хүний далд ухаан нийтгэж,
 "Хүүдээ л  өгнө дөө. Өсч яваа хүү минь нэг л өдөр  гэргий дагуулаад ирэхдээ л ирнэ"  гэж  хүүтэй хүний боддогийг бодон, олон жилийн уртад ганц нэгээр нь худалдан  авч далд хийсээр тов хийсэн  ахарын эсгий журам, торго болтол элдсэн хурган дотортой цоо шинэ хөнжил, одоо цагт нүдний гэм болсон тав зургаан цомбон шаазан, утсан чинээ нарийнхан,ганц алтан бөгж тэргүүтнээ шинэхэн бэрдээ гарган өгч, үртэй эхийн бах ханан,  сэтгэлийн амгаланг анх удаа ханатал эдэлж, хөлсөө арчин башийж суулаа.


(Сэтгэгдэл бичих | Богино өгү | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )

Мөнхтулга 	Г	 Шүлэг: Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
Оруулсан admin on 2024-07-01 10:14:53 (272 уншсан)


Авч үзээгүй мэдрэмжүүд ар араасаа цуврах чинь юу вэ
Амьтай голтой байдаг сэтгэл дүрэлзэх нь юуных вэ
Тэртээ өдрүүдэд үлдсэн анхны хайрын догдлол шиг
Тэр бүсгүй намайг учиргүй татах нь юуных вэ

Гомдол, баяр хоёр ойрхон болох чинь юу вэ
Голын чулуу идэгдэх шиг эмзэг байх нь юуных вэ
Алс хэтийн цаг хугацааг түүний хажууд төсөөлөөд
Арай л эрт өөрийгөө хөгшрүүлэх хүсэл юуных вэ

Гэнэтхэн асгарах энэ их сэтгэл чинь юу вэ
Гэнэдэж алдсан дурлалын жолоогоо яаж татах вэ
Холын холоос тэмүүлэх их хүслээ цүнхлээд 
Ховсдох мэт татсан түүнруу яарах чинь юуных вэ

Бичиж амжаагүй шүлгийн ганган мөрт минь
Хайрлаж үзээгүй хүний бүсгүй үр минь
Зөрж төөрөлгүй учирсан хонгорхон минь 
Зөвхөн өнөөдөр л үлдсэн юм шиг үхтлээ санах дурлал минь 

Дурлал минь гэхэд дутуу мэдрэмж төрөх чинь юу вэ
Дуусдаггүй үлгэрт хамтдаа мөнхөрмөөр гэгэлхэн минь ээ. 

17/02/24 tulga.poetry  Г.Мөнхтулга    Tulga.poetry 



(Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 119 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Зүүд
Хэмжээс: 477x600 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4386

Зураач : Б.Хонгорзул
khongor001.jpg
Хэмжээс: 600x800 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4989

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-035.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4272


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn