Галт тэрэгний зөөлөн явдалд бүүвэйлэгдэх мэт зүүрмэглэн хэвтэж байтал орны минь хөлд хэн нэгэн ирээд суух шиг болоход өндийн харвал нэг л харсан царай сайн байна уу? та гээд инээмсэглэв. Хаана харсан хүн билээ гэж бодсоор орноосоо босоод гар барих зуураа түүнийг сая л нэг таних шиг боллоо. Хоёр хоногийн өмнө Улаанбаатарт Замын үүдийн галт тэрэгний тасалбар худалдаж авах үеэр санаандгүй танилцсан залуу мөн байлаа. Намайг тасалбар авах гээд мунгинаж байхад сэтгэл гарган тусалсанд нь баярлалаа ч гэж хэлж чадалгүй салж одсоноо сая санаж : - За миний дүү сайн явж байна уу? энд ингэж таардаг сайн боллоо. Ах нь дүүдээ баярлалаа ч гэж хэлэлгүй яваад өгсөн байна лээ, миний дүүгийн нэр хэн билээ? ахыг нь Бүрнээ гэдэг гэхэд : - Зүгээрээ, талархах хэрэггүй, ахдаа туслалгүй яах вэ, дүүгээ Мөнхөө гэж дуудахад болно гээд их л дотно инээмсэглэлээ. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )
Эцэг эхээс хайрласан нэрээрээ дуудуулж чадалгүй явсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиол алийг тэр гэхэв. Үүнээс дор хөгтэй ч гэмээр явдал манай нутагт болж билээ. Бүтэн нэрээрээ дуудуулах бус нэрнийхээ урд хойно ямар нэгэн цол гуншин эсвэл хоч зүүх явдал тэр үед моодонд орж байсан үе ч гэж ярьдаг юм. Ижилхэн нэртэй хүмүүс олон байсан болохоор ялгаж салгах гэж тэгж цоллож, хочилдог байсан байж ч магад. Нэгэн үе хүмүүс хүүхдүүдэдээ тохиролцсон юм шиг Ганаа гэдэг нэр өгцгөөсөн гэлтэй манай нутагт үе тэнгийн Ганаанууд тоогоо алдаж билээ. Тэрхүү Ганаа нарыг манай нутгийн найман настай балчираас наян настай чавганц хүртэл андахгүй сайн ялгаж танихыг яана гээч. Арга ч үгүй биз, хоёрдогч нэр болсон хоч нь тэднийг хэн болохыг нь алган дээр тавьсан мэт хэлээд өгдөг юм чинь. Миний санаж байгаагаар Саахар Ганаа, Сага Ганаа, Салга Ганаа, Сүрэн Ганаа, Нахиу Ганаа, Найгадаг Ганаа, Гэзэг Ганаа, Гүзээ Ганаа, Хуруу Ганаа, Худалч Ганаа, Хүргэн Ганаа, Хадам Ганаа, Солгой Ганаа, Согтуу Ганаа... гээд л тоогоо алдсан олон Ганаа нар байж билээ. Бүгд л өөр өөрийн бяцхан түүхийг агуулдаг болохыг мэдэх боловч зарим нэгийг нь одоо хүртэл сонсож амжаагүй л явна. Миний сонссон хамгийн хөгтэй ч гэх юм уу эсвэл булай ч гэмээр явдал үйлдээд хоёрдогч нэрээ олж авсан Ганаа бол "Хадам Ганаа" юм.
/Өгүүллэг/
Богино зүү, урт зүү хоёр арвын тоон дээр зөрөлдөхөд хэдхэн минут үлдсэн байлаа. Түүний зүрх цагийн зүүний цохилт бүрийг тоолон маш хүчтэй дэлсэж, цээжин дотор нь халуу шатна. Мянгаа энэ л учралын төлөө сүүлийн гурван жилийг дутуу нойртой өнгөрүүлжээ. Тэртээ гурван жилийн өмнө түүний гар утсанд ирсэн нэгэн захидал амьдралыг нь өөрчилнө чинээ яахан санах билээ. Үл таних дугаараас танилцах хүсэлтэй байгаагаа зориглон илгээсэн тэр нэгэн бүсгүй Мянгаагийн сэтгэлийг гурван хаврын аальгүй салхинд хааш нь ч алдалгүй тогтоож чадсан нь гайхалтай. “Өөртөө чинь танилцаж болох уу?” гэхэд “Өөрөө хэн билээ” гэж бичсэн анхны зурвасаас хойш өдгөө хэдэн мянган зурвас бие биедээ илгээснийг бурхан л мэдэх аж. Зүсийг нь ч үзээгүй атлаа зүрх сэтгэлээ харамгүй өгсөн тэрхүү бүсгүйн нэрийг Саянаа гэдэг болохыг мэдээд “Чи надаас мянга дахин их нэртэй юм байна” гэж хариу илгээж байсан цаг үетэй харьцуулахад одоо тэдний захидал хайрын халуун дулаан үг, хүсэл мөрөөдлийн өнгө аясаар дүүрэн болсон байлаа.
Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд
Дүрсгүйхэн багын минь алтан үеүд ...
... гэж банзан гитарын утсыг сэмэртэл балбан дуулах дөрвөн найзыг харсан хэн ч болов найз хэмээх эрхэм үгийн жинхэнэ мөн чанарыг ойлгох байсан биз. Магадгүй нүдээ жаахан доош буулгаж ширээн дээр мэлтэлзэх сархад дүүрэн хундагыг хараад энэ бодлоосоо татгалзаж ч болох юм. Ямартай ч нэгэн жалганд хүүхэд насаа үдсэн тэдэнд иймэрхүү сархадтай, сайхан дуутай өдрүүд олон байсан нь мэдээж. Наймдугаар ангиа төгсөөд үеийн нөхдөөсөө хоцорч, хамтдаа сургууль завсардсан болоод ч тэр үү дөрвүүл үй зайгүй нөхөрлөхийг яана. Уусан архиндаа бус дуулсан дуундаа халамцсан бололтой Идэрээ гитараа хойш тавиад :
- Найзуудаа, одоо ганцхан шил архи байсан бол мөн ч сайхан даа гээд гүд хийтэл шүлсээ залгилахад Ганхүү сүүлийн хундагатай архиа хөнтрөөд :
- Хэлээд юу гэх вэ? байсан бол юу боллоо гэж хоолойгоо хаттал орилж суух билээ дээ гэснээ надад байгаа нь л энэ гээд үрчийсэн таван зуутын дэвсгэрт гаргав. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )
Сонингоо аваарай “Монголын хамгийн даруухан зохиолч” Сонгоноотой хийсэн ярилцлага нийтлэгдсэн шүү сонингоо аваарай.
Үзэгнийхээ үзүүрээр хүмүүний амьдралын өнгө гэрэл хийгээд хувь тавиланг бүхэлд нь өөрчлөх эрх гагцхүү зохиолч хүнд л олдох ховорхон хувь тохиол болохыг Аргуун үзэг цаас золгуулах бүртээ мэдэрнэ. Үнэнтэй ойрхон амьдрах л гэж үйсэн цаасан дээр бодлоо асгаж, үүр шөнийн заагт үүрэглэж суудаг юм болов уу? Аль эсвэл нэр алдрын төлөө нийтэд таалагдах зохиол бичих гэж сэтгэлээ худалдан үймэрч суудаг юм болов уу? Аргуун алинд нь ч үл хамаарах эгэл нэгэн зохиолч бүсгүй билээ. Арван дөрвөн насандаа Александр Дюма, Антон Чеховыг уншаад “Би хараа орлоо” гэж жижигхэн тэмдэглэлийн дэвтэртээ томоо гэгч нь бичиж байсан тэр цагаас хойш өдгөө арван гурван намрын навчис нэгэнт хөл дор нь хөглөрчээ. Агата Кристи, Анна Ахматова нар шиг алдарт зохиолч болно гэж андгай тангараг өргөөгүй ч алгуурхан утга зохиолын үүдээр алхаж орсон түүнийг өлгийдөж тосох багш байгаагүй ч хөтөлж хүргэсэн зохиолууд олон байсан юм. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )
\Өгүүллэг\
Хаврын сүүл сар мушгих үеэр оюутнууд жилийн эцсийн шалгалтаа өгөх гээд хонь хурга нийлэлдэх мэт дээр дооргүй л бужигнацгаана. Энэ үед гурван жил тасралтгүй ангийн дарга хийсэн Даш ангийнхаа хэдэн оюутны сурлагын дэвтрийг бариад “Эдийн засгийн онол” хичээл заадаг Билэгт багшийн өрөөний үүдэнд ээлжээ хүлээн зогсоно. Дашийн дэргэд ангиасаа арай илүү дотно үерхдэг найз Болдоо нь түүнийг царайчлах мэт зогсох бөгөөд :
- Дашаа, чи эхний ээлжинд найзынхаа дүнг л засуулдаг юм шүү, Билэгт багш надад их дургүй юм шиг ээ гэж нүд амаа эргэлдүүлэн тал засна. Даш угийн багш нартай хэл амаа хурдан ололцоод сурчихсан учир, ганц найзынхаа дүнг засуулах нь гарны өргөс авахтай л адилхан мэт санагдаж :
Толгой өвдөм сүрчигний нялуун үнэр ханхлуулан суух Одноо захирал Пүрэвсүрэнг эд бараа үзэж буй мэт эргүүлж тойруулан сонжоод :
- Үгүй ээ яах вэ материал бол байна гэхдээ засвар нилээд орох юм байна даа гэснээ ширээнийхээ нүднээс нэгэн бичгийн цаас гаргаж ширээн дээр шидээд, үүнийг зааврын дагуу бөглөөд маргаашаас дамжаанд явж эхлээрэй гэж хэлээд гараад явчихав. Энэ үед Цацралын нүүрэнд инээмсэглэл тодорч Пүрэвсүрэнг тэврээд :
- Миний найз төвөггүй тэнцчихлээ ш дээ, би чамд хэлсэн биз дээ гээд л бөөн баяр хөөр болох зуураа :
- Одноо багшид таалагдана гэдэг чинь том эхлэл шүү, миний найз загварын ертөнцөд тавтай морил гээд сүржигнэж гарав.
Пүрэвсүрэн бол багынхаа загвар өмсөгч болох мөрөөдлөө өдий болтол орхиогүй яваа жинхэнэ хүсэл мөрөөдөлдөө үнэнч нэгэн билээ. Түүний өндөр гоолиг бие, өөгүй тунгалаг царайг харсан хэн ч болов сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Хувцсаар биш биеэрээ гоёдог насан дээрээ яваа түүнтэй учирсан залуус түүнийг ирээдүйтэй загвар өмсөгч болно гэж урмын үг хайрлах далимаар эрээ цээргүй ширтэцгээх нь эхэндээ түүнд эвгүй байсан ч одоо нэгэнт дасал болсон гэхэд болно. Пүрэвсүрэн хэдий загвар өмсөгч болох хүсэлтэй боловч амьдралын эрхээр их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж суралцах болсон нь түүний багын хүсэл мөрөөдлийг талаар болгосонгүй. Учир нь их сургуульд хамт суралцдаг Цацрал гэх царай зүс, бие хаа тэгш охинтой танилцаж, үерхэх болсноор загвар өмсөгч болох үүд хаалга нь нээгдсэн юм. Цацрал сурагч байхаасаа "Дорнын гоо" загварын агентлагт загвар өмсөж ирсэн бөгөөд Пүрэвсүрэнтэй танилцсан даруйдаа түүнийг өөрийн агентлагтаа очиж бүртгүүлэхийг санал болгож "Дорнын гоо" загварын агентлагын захирал гэх гуч гаруй настай боловч хорин настай охин мэт сэмбэлзэх Одноо багштайгаа танилцуулсан нь энэ байлаа.
Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана. Энэ л үед өнгөрүүлсэн амьдралын минь дурсамж бүхэн сэтгэлийн үүдийг тогшин оочирлох мэт бодол минь бүр самуурч орхилоо. Намайг бодолдоо хүлэгдэн цонх ширтэн суух ахуйд гаднаас хэн нэгэн орж ирэх чимээнээр би сая нэг эргэн харвал надтай нэг өрөөнд суудаг манай ажлын Дэлгэрмаа инээд цацруулсаар өлгүүрт хувцсаа өлгөнө. Би ойрын үед нэг хэвэнд цутгасан мэт амьдралдаа жаахан сэтгэл гутраад байгаагаа мэдэх боловч амьдралаа хэрхэн сонирхолтой, адал явдалтай болгохоо үл мэднэ. Төрийн албанд ажилладаг үг дуу цөөтэй нөхөр, хуучны засвар муутайхан хоёр өрөө байр, данс тооцоо боддог миний сонирхолгүй ажил бага зэрэг нөлөөлсөн ч байж мэднэ.
Манай нөхөр Цогтоо уг нь анх танилцаж байхдаа сэргэлэн цовоо, үг дуу ихтэй их л хөдөлгөөнтэй залуу байсан хэдий ч гэрлэсэнээс хойш энэ зан чанарууд нь төрөл арилжсан гэхэд болно. Үүнд миний өөдгүй зан чанрууд нөлөөлсөн ч байж болох, гэхдээ хамгийн гол нь бидний харьцаа сүүлийн нэг жил эрс муудаж байгаад л асуудлын учир байгаа юм. Ажлаа тараад нөгөө л сурсан зангаараа гэрийнхээ хаалгаар гунигтайхан явж ороход царайдаа огтхон ч баярын очгүй нөхөр минь аль хэдий нь ажлаасаа ирчихсэн зурагтын суваг гүйлгэж угтана. Би хувийн компанид ажилладаг болохоороо жаахан оройтож тардгийг Цогтоо ойлгох боловч намайг оройтож ирэхэд төдийлөн дуртай биш байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь үзэн ядмаар ч юм шиг. Би түүнийг ам нээхгүй бол огт дуу гаргалгүй хоолоо хийх бөгөөд хоёул гэр доторх явган яриа төдийхөн ярилцаад л хоолоо идчихээд унтахаар хэвтэнэ. Цогтоо орондоо ормогцоо буруу хараад хэвтээд өгөх бөгөөд хааяа нэг шөнө дөлөөр дур хүсэл нь бадардаг юм уу яадаг юм намайг нэг ноолсон болоод л эргээд үхсэн юм шиг л унтаад өгөх нь түүний энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус байгааг нь илтгэх шиг санагддаг юм. Харц тулгаран ичингүйрч явсан гэгээхэн цагаа бид дурсах боловч тэр нь удалгүй хэрүүл маргаан болон хувирдгийг мэдэх болохоор бид энэ тухай ам нээхээ болиод удаж байна.
Хорин нэгэн насны босгон дээр яваа хэдий ч бүрэг ичимхий зангаасаа болоод ч тэрүү эсвэл зүс гундуугаасаа болсон ч юм уу өдий хэр нь эмэгтэй хүний энгэр сөхөж үзээгүй Шижирээд гар утаснаасаа мессэж бичээд охидтой танилцаж болдог телевизийн "ТВ ЧАТ" гэх нэвтрүүлэг ихэд таалагдах болсноор нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрээр телевизээ үргэлж "ТВ ЧАТ" гардаг суваг дээр тааруулаад танилцах зарыг анхааралтай гэгч нь ажиглах боловч харамсалтай нь түүний хүсэн хүлээсэн зар гаралгүй урмыг нь олон хугална. Бурхнаас хайр илгээхийг хүлээж суусаар залхсан бололтой тэрээр өөрөө хайраа эрж олохоор эрс шийдэж намрын нэгэн орой "ТВ ЧАТ"- руу мессэж нисгэх нь тэр :
- " 21 настай дажгүй охинтой танилцана " гэж бичээд тусгай дугаарт нь явуулчихав. Одоо юу л болвол болог гэсэн янзтай түүнийг телевиз ширтэн суутал утсанд нь дуудлага ирэв.
- Өөрөө танилцана гэж зар өгсөн үү гэж утасны цаанаас их л наалинхай хоолойгоор асуусанд Шижирээ жаахан балмагдаад :
Намрын эхэн сарын шинийн арван тавны сар толь мэт гэрэлтэж хөдөө талын үзэсгэлэн улам бүр тодрон харагдахад Мандах мориныхоо амыг сул тавиад амандаа "Эрдэнэ засгийн унага"- ийг аялаж хөлчүүрэн хатируулах нь жинхэнэ монгол эрийн хийморь, золбоо гэлтэй. Тэрээр дуугаа өндөрсгөх бүрдээ мориныхоо амыг үл мэдэг дугтрахад хэлтгий хээр морь нь тэр л аясаар газар товчлон хатируулна. Түүний хэлтгий хээр морь Мандахыг гурван өдөр нуруун дээрээсээ буулгаагүй гэхэд огт эцсэн шинжгүй монгол адууны шандасыг гарган гэрийн зүг гар өргүүлэлгүй тэмүүлнэ. Мандах хэдэн өдөр сумын төвөөр аяга тагш юм эргүүлж яваад буцаж яваа нь энэ билээ. Тэрээр уусан архиндаа халамцан хоолойныхоо хэрээр дуу аялан явсаар нэгэн даваан дээр түр амсхийж, тамхи татахаар газар завилан суув. Өвөө ааваас нь өвлөн ирсэн цагаан хаш соруултай дунд гарын гуйлан толгойтой гаансаа гаргаж бургуйдаад, тамхи төхөөрөх зуураа эргэн тойрноо нэхэн харвал Цувраа хус гэх газар дөрөө мулталснаа мэдэв. Энэхүү Цувраа хус гэх газрыг нутгийн хүмүүс буг чөтгөртэй хэмээн шөнө оройн цагаар дөрөө мултлах нь бүү хэл явган явахыг хүртэл цээрлэдгийг Мандах сонсож өнгөрсөн боловч үл итгэдэг бололтой хэнэг ч үгүй тамхи нэрэн суулаа. Архи балгахаараа өөртэйгээ ярьдаг зангаараа Мандах хэн нэгний тухай амандаа үглэж :
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
uvl-012.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4152
mongolia2007year-017.JPG Хэмжээс: 600x450 48k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4552
erd-035.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5235
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: