Ээ... уйлагнуур тэнгэрийн дор – үрчгэрхэн харь хот минь
Эл хульхан, уйтгар өртөөлөх атираат шорвог гудамжууд,
Эр хүний ганцаардал, уушийн газар, жиндүүхэн өдрүүд
Эрснээ олсон, уншсан, уусан, хашхирсаан... элгэнд чинь
Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот
Үе үе үгүйлэгдэх, харийн бүүдгэр гудамж минь
Уйтгарлавал гэгээг нь олж үздэг бяцхан саарал хот минь,
Ундаассан ганцаардлаа норсон хувцастайгаа өлгөөд орхисон харийн хот
Бодолд сорви үлдээмээр шарласан навчны цоргисон үнэр ...
Бодлыг минь зогсоолгүй өлгийдсөн цэцэрлэг минь
Үе үе үгүйлэгдэх, бүүдгэрхэн гудамж минь
Рояаль Майль, Никольсоны гудамж, Жоржийн талбай, хуучин коллеж...
Эрчлээт чулуун замууд чийг даана, эрт урьдын түүхээ хүлхсээр.
Эрхэмсэг сүйх тэрэгний чимээ нь үгүй,
Эзэн нь цайзандаа эргэж ирээгүй...
Эзнээ нохой нь хэзээ ч орхиогүй... сэтгэл минь цааш нь нэхнэ...
Эгнэгт сэтгэлдээ тээдэг ч орхигдсон хот минь...
(Abel Korzeniowski – ‘Table for two’ аянд зориулав)
Бороотой замыг туулчихаад орхисон гутал шиг,
Бодлын хөндүүрт түгжээд үлдээсэн гэмшил минь
Хуучин хайр чи...
Зэврүүн өдрүүдийн дээгүүр хөглөрөх үүлс,
Зарын самбарын салбархай цаас хоёр шиг
Хамааралгүй болсон оршихуйд ...
Хүйтэн өдөр зөрөлдөх хүмүүсийн яаруу алхаанд
Хөглөрөн хийсэх навч шиг
Улиран үлдэх хагацал минь...
Замын унаанд амжих гэж сандруу гүйхэд
Заавал тойруулж ядуулах тогтоол ус шиг
Зугатааж яваа дурсамж минь...
Амьдралын замаасаа намайг хэдэнтээ түлхсэн хойно чинь ч,
Аз жаргалыг бусадтай эдлэхдээ би сэмрэх
Ард үлдсэн харанхуй минь ...
Хосын ширээнд ганцаар үдлээд босохдоо
Хоосон сандлын түшлэгт баяртай гэж шивнэх
Хөндүүр айдас минь ...
Хэтэрхий гэгээтэй инээмсэглэлээ л мартаагүй байгаасай
Хэн нэгнээр дэндүү их хайрлуулж байгаасай, заавал ...
Алдаж дуусдаггүй чи минь ...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
2 дүүтэйгээ Батака миний бие Хэмжээс: 600x450 145k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4894
art_18.jpg Хэмжээс: 600x262 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4964
Хөгшидийн буйр Хэмжээс: 600x458 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5411
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: