Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Дорж


Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Тэр үдэш
Оруулсан admin on 2009-03-26 22:25:49 (10163 уншсан)

Польшид “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг нухчин дарж цэргийн байдал тогтоосон 1980 оны үйл явдалтай холбогдсон нэгэн шүлгийг болон зохиогчтой хийсэн ярилцлагыг “Задлан шинжилгээ” хэмээх номоос хэсэгчлэн орчуулснаа толилуулъя.

Б.Дорж

 

Юлиа Хартвиг1

 

Тэр үдэш

Тэр үдэш зочид ирэхийг дохиолж
Утас тасралтгүй хангинаад
Тамхи улалзан, утаа нь
Тасалгаанд багтахгүй суунаглаж байсансан

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Хавар
Оруулсан admin on 2009-03-22 07:51:10 (9830 уншсан)

Хар даа, та цонхоор
Хаврын сүүл сар гадуур налайж байна
Дэгэж дэрвэсэн хүүхдүүд дэлхийгээр нэг дүүрч
Дэгжин шаавай охид гудамжаар нэг хөлхөж байна

Тэнгэр цэв цэлмэг
Нар зөөлхөн төөнөнө
Тэртээх уулсын толгойд
Цасны сүүлч цайрна

Гундаад сэхэх хорвоогийн амилж ядсан хөрсийг
Гутлынхаа өсгийгөөр товшин сэрээж
Хажуухнаар чинь бас гоо бүсгүй
Хаврын өдрүүдтэй цуг гунхалзаж явна

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Час улаан цэцэг
Оруулсан admin on 2009-03-22 07:48:18 (8518 уншсан)

Хаврын ногооны бүдэг бадаг дунд
Хавь ойр борог саарал...
Чамайг дурсан тунгалаг нарнаа суутал
Час улаан цэцэг энүүхэнд ургасан байх юм

Ойр мөдөд бороо орохгүй нь лавтай
Одод хөлдүү, хаврын шөнө царцуу
Хайрга чулуу их хатуу энэ газар
Хавсарга исгэрэх шуугианд цэцэг яагаад ургав аа

Зөөлөн дэлбээг нь илбэж санаа алдлаа би
Зөн билэг адил үгээр хэлж боломгүй
Үнэр юуг нь автал чи минь бодогдож
Өвдөг дээрээ сөгдөхөд нулимс минь асгарлаа

2007

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Сүнс
Оруулсан admin on 2009-03-22 07:39:00 (10550 уншсан)


Цасан дээгүүр би нисэж байна
Манант шөнийн бүрэнхийд
Цав цагаан тал тэртээ доогуур
Алгуурхан урсана

Цайвалзан … дайвалзан
Булш бунхнууд алсарна
Царцуу тос шиг гилгэр тэнгэрээр
Сар гулсаж намайг дагана

Хотын гэгээ угтаж
Зэлүүд талыг орхиход
Хойноос минь хашгичих сүнснүүдийн
Зэрлэг шуугиан намжиж ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Галзуу мэт амьдрахсан гэх
Оруулсан admin on 2008-09-02 22:37:00 (10099 уншсан)


Галзуу мэт амьдрахсан гэж
Гайгүй сайн хүмүүс ярих юм
Улсын жишгээр мөрөөрөө явахыг
Уйтгартай, хэвийн гэх юм

Өглөө босоход
Нойрмог хорвоо жихүүн
Өтгөн утаан дунд
Нар хаанав
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Өвгөн Луйс
Оруулсан admin on 2008-09-02 22:34:00 (10032 уншсан)


Өвгөн Луйс шоронгоос суллагдав
Өндөр уул хөдлөх шиг
Нүүгэлтэж
Нүүрнийх нь өмнүүр
Нүсэр хаалга ...онгойлоо.

Зөрж цутгах цав цагаан орчлон руу
Зүсэж тусах хав хар сүүдэр шиг
Өөдөөс садрах нарны гэрэл сөрж
Өвгөн Луйс гадагш гарлаа ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Нам гүмийн чимээ -1
Оруулсан admin on 2008-08-23 00:10:00 (10002 уншсан)


Салхи чихэнд минь усны урсгал мэт шаагихыг
Саарал тэнгэрт үүлс нүргэлэн хөвөхийг

Өвс ногоод шуугилдан ургахыг
Үндэс шуухитнан газар хавахыг

Цэцэг дэлгэрэхийг … дэлгэрэхдээ
Цэнэгтэй бөмбөг шиг дэлбэрэхийг

Бүргэдийн далавч тэнгэрт исгэрэхийг
Бүхэл оркестероос дутахгүй тарвага зурам хошгирохыг ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Нам гүмийн чимээ -2
Оруулсан admin on 2008-08-23 00:10:00 (9676 уншсан)


Тэртээ дээгүүр тэнгэр хүржигнэн урсаад
Түүний доогуур хадан хясаад дүнгэнэлдээд
Сар түчигнэн баруун зүг замнаад
Саарал үүл хяхтнан нүүгээд

Ой модод дээш хашгиралдан цоролзоод
Өвс дэргэд тачигнатал санаа алдаад
Харвах одод тас нясхийн нисэлдээд
Харанхуй сүүдэр тар нярхийн хавиралдаад ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : БИ- МОНГОЛ
Оруулсан admin on 2008-07-23 22:37:00 (10289 уншсан)

Өнөөдөр би
Далайн тэртээх уулсаас
Эх нутгаа мөрөөдөнө.
Өнхөрч
Хөлбөрч өссөн бууцаа
Үнэрлэхийг хүснэ.
Хундаганд мэлтэлзэх
Хорвоогийн тансаг
Дарсыг бус
Худгийнхаа уснаас
Ховоо дүүргэн
Залгилахыг хүснэ.

Нарны гэрэл шуурсан
Тэнгэрийн салхинд
Туугдаж
Нартын жаргал зовлонгоос
Дэндүү холд
Даслаа.
Навчсын үнэр ханхалсан
Цэцэрлэг дундуур
Алхахдаа
Намрын таана анхилсан
Нутгаа санаж
Дууллаа.

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : 37 он
Оруулсан admin on 2008-07-16 08:25:00 (9808 уншсан)

/С.Зориг агсны дурсгалд/

37 он
Элэрч баларсан домог биш
37 он
Эзэн биегүй гамшиг биш

37 оныг
Харийн эздийн заавраар
Халхууд өөрсдөө хийсэн юм
Яс цусандаа халдаж
Язгуур угсаагаа балласан юм ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Юу байсан юм бэ
Оруулсан admin on 2008-07-10 00:21:00 (10006 уншсан)


Хайргүй байсан гэж хэлэхэд чинь

Устөрөгчийн бөмбөг дэлбэрэх шиг
Утгагүй цав цагаан гэрэлд нь орчлон хуйхлагдах шиг
Үндэст моддыг суга суга татан хаялж
Үелзэн нөмрөх долгион няц дарах шиг ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Үхсэний хохь
Оруулсан admin on 2008-07-05 01:25:00 (10226 уншсан)


Өндөр улаан авсанд
Үзэсгэлэнт бүсгүй хэвтэнэ
Үзэмжит сар шиг царайг нь
Өнгийн цэцэг чимнэ

Сүүлчийн үнэсэлт хүсэх мэт
Сүмбэн хуруусаа нугалсхийж
Цас шиг цагаан гар нь
Чадал тамиргүй унжина

Гал халуун дурлал шиг
Час улаан даавуун дээр
Хасын цагаан хөл нь
Хагацал адил зурайна

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Удирдлага
Оруулсан admin on 2008-07-04 01:38:00 (9831 уншсан)

Алив удирдлага өгөөч зурагтаа асаая
Аниргүй нам гүмд дуртай ч харанхуйд дургүй гэрлээ асаая
Хүчит удирдлагаар цайгаа чанаад
Хөлөө ачин сууж, номоо уншъя

Дохиж нарны гэрлийг ихэсгэж багасгаад
Дохиж оддын тоог нэмээд
Дохиж салхи исгэчүүлж эсвэл намдааж
Дохиж бороо оруулж, бас солонго хатгая

Цаг хугацааг удирдлагаар эргүүлье
Санжаасүрэнгийн Зоригийг
Согтоож унагаад тэр шөнө
Гэрт нь үл хариулъя ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дорж Б | )

Дорж 	Б	 Шүлэг: Б.Дорж : Хариас дуулсан дуу
Оруулсан admin on 2008-07-04 01:36:00 (10562 уншсан)


Элстэй толгод минь зүүдлэгдээд байна
Ээж минь торойтол харагдаад байна
Эвэртэй алга нь бодогдоод байна
Энгэрийнх нь үнэр санагдаад байна

Үүлс тэнүүчилсэн тал минь байна
Өвс нь бидэртэж салхилаад байна
Өндрийн оройд жавартай байна
Өөвийж харуулдах нь аав минь байна

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ давхимаар байна
Хатуу дарсыг тулгамаар байна
Хашгирмаар, дуулмаар, уйлмаар байна ( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Дорж Б | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 114 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог

Ө. Одхүү 1986	41х18х27, фортон
Ноён Гудены хөрөг
600x800 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4583

Ёл хад
YolHad_06.JPG
700x525 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3961


Thumbs.db
x 203k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5146


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn