Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ц Баттуяа


Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.БАТТУЯА: НАМАР
Оруулсан admin on 2023-09-18 20:14:11 (4956 уншсан)

Надаас урван одох зуны
Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ
Над руу шунан тэмүүлэх өвлийн
Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ

Намайг хоргоосоор байгаад алдсан хаврын
Нандигнан хадгалсаар яваа хайрыг намар гэнэ
Надад халдаж зүрхлэлгүй халгах уйт цагийн
Наалинхай хонгор аалийг намар гэнэ

Нулимсыг минь даган шиврэх борооны

Нууж залгисан санаа алдалтыг намар гэнэ

Инээдийг минь тандан будрах цасны

Итгэж шивнэсэн үгсийг намар гэнэ

Учирч амжаагүй нэгэндээ

Сараар шивнүүлсэн үгсийг минь намар гэнэ

Уулзаад хагацсан түүндээ

Салхиар илгээсэн уучлалтыг минь намар гэнэ

Ц.Баттуяа 2014.08.27



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Санах л байх даа
Оруулсан Баттуяа on 2013-02-18 15:39:25 (4907 уншсан)

Санах л байх даа
Саваагүй сарны зүг дэгээ шидэж
Туулай баригдахыг
Саатаж хамтдаа хүлээснээ
Хайнга оддын зүг урхи чулуудаж
Гэрэл отож
Ханьсаж удаан хүлээснээ




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Үнэрлэх бүрт Уруул баясаж
Оруулсан Баттуяа on 2013-02-18 15:38:09 (3504 уншсан)

Үнэрлэх бүрт Уруул баясаж
Үнсэхийг хүснэ,
Чиний үнэр дэрэнд шингэчихэж.
Мэдрэх бүрт зүрх догдолж
Хайрлахыг хүснэ,
Чиний үнэр сэтгэлд шингэчихэж.

2012.07.29 by Ts.Battuya



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Хөл нүцгэн мөрөөдлөө чирээд
Оруулсан Баттуяа on 2013-02-18 15:36:41 (3404 уншсан)

Хөл нүцгэн мөрөөдлөө чирээд
Хүний нутгийг зорьсон би
Хүсэлдээ түүртсэн бодлоо дааж ядсаар
Хөл нүцгэн нутаг руугаа буцаж явна

Ц.Баттуяа 2012.10.24



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : Борооны дусал мэт Инээдийг чинь тэмтэрч...
Оруулсан Баттуяа on 2012-04-26 12:52:45 (5599 уншсан)

Түнэр харанхуй шөнийн

Хилэн хар нөмрөг доороос

Борооны дусал мэт

Инээдийг чинь тэмтэрч

Гар минь гагцаар нойргүй хононо

2011-06-26



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : АМРАГ МИНЬ НАДААР ШҮХРЭЭН ХИЙГЭЭД...
Оруулсан Баттуяа on 2012-04-26 12:51:12 (5325 уншсан)

Өөгүй амраг минь надаар
Шүхрээн хийгээд
Өөдгүй борооноос
Өөрийгөөн өмгөөлдөг юм.

2012 он.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : АРГАГҮЙДСЭН ОРЧЛОН...
Оруулсан Баттуяа on 2012-03-30 13:38:46 (4983 уншсан)

Аргагүйдсэн орчлон

Ахиад л шанаа тулаад суучихаж

Алиа зан, агуу мөрөөдлийг нь

Аальгүй дурлал дахиад л хулгайлчихаж дээ

2012 оны 1 дүгээр сар.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ҮҮЛС ШИГ ДУРЛАЛУУД ДУГААРЛАН ЗОГСООД...
Оруулсан Баттуяа on 2012-03-30 13:35:56 (4967 уншсан)

Салхи шиг залуу насны минь

Цасан хөшигт хаалганы цаана

Үүлс шиг дурлалууд дугаарлан зогсоод

Үүдээр минь орох зөвшөөрөл гуйнам

Толгой дохихгүйг минь мэдсээр байж

Замхран алга болохгүй юу, та нар

2011-08 сар



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : СЭТГЭЛИЙН ТОРОО ЗАД ТАТВААС...
Оруулсан Баттуяа on 2012-03-24 14:10:43 (3932 уншсан)

Үнэндээ чи миний сэтгэлийн торонд хоригдсон бялзуухай юм

Үүдийг чинь нээвэл нисээд явчих болов уу гэж

Зүрх дэлсдэг ч

Үүрд ингээд хорьчихвол уйтгарлах болов уу хэмээн

Сэтгэл эмзэглэнэ

Намайг харах бүртээ баясан жиргэдэг ч

Нисмээр байна гэж чи огт дуулахгүй юм

Мөнхөд ингээд хорьж төвдөхгүйгээс хойш

Торыг чинь зад татаж орхиод

Хэнэггүйхнээр цонхоор ширтэж өдөржин зогсоё

Нээлттэй орхисон хаалгаар минь

Сэмээрхэн гараад зугтах зүрх чамд минь байгаа болов уу?

2011-07-24

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : АРЧААГҮЙ МУУ БОРОО...
Оруулсан Баттуяа on 2012-03-24 14:08:19 (5211 уншсан)

***

Чиний огт дургүй намрыг

Үгүйлж би шөнөжин уйллаа

2008 – 07 - 05

***

Урдаас чинь харсан бүсгүйчүүд

Зүрхээрээ чиний төлөө дэнчин тавьж байна

Араас чинь тэд харсан бол

Нэг нь ч чамд ингэтлээ дурлахгүй байсан даа,

Би ч бас

2008.06.06

 

***

Хайрыг минь нэгмөсөн угаачихаж чадахгүй мөртлөө

Хорин өдрийн турш цутгалаа,

Арчаагүй муу бороо.

2008.08.18



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : УЙЛЖ БАЙХАД НУЛИМСЫГ МИНЬ АРЧДАГГҮЙ ЗАЛУУТАЙ БИ ХЭЗЭЭ Ч ГЭРЛЭХГҮЙ
Оруулсан Баттуяа on 2012-03-24 14:06:12 (5880 уншсан)

Уйлж байхад нулимсыг минь арчдаггүй залуутай

Би хэзээ ч гэрлэхгүй

Урт амьдралын дунд

Урсгах нулимсны минь дусал бүхэн

Хацарт минь шингэж үлдэхийг би тэвчихгүй

Хатуу амьдралд тунирхах бүрт минь

Хань минь гараараа хацар илбэж

Гашуун дуслууд амрагийн минь гарт шингээд

Гуниг минь тайтгарахдаа нулимсыг минь

Аньсаган дотроо эгшээж байхыг хүснэм.

2011-12-29



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР
Оруулсан Баттуяа on 2012-03-20 19:09:06 (8643 уншсан)

-Та эндээс гармагцаа л хүссэн хүнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хүн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг үгээ дуусгаж амжаагүй байтал бүсгүй гарч гүйв. Зурхайч бүсгүйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгүй. Бүсгүй автобусны буудал дээр зогсоод “Өө, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу? Жолооч байж ч болох юм. Үгүй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нөгөө тал руу хартал... “Бурхан минь. Тэр мөн байна. Ямар сайхан залуу вэ?” гэж уулга алдаад, бодлоо дуусгаж амжаагүй байтал түүний харцыг булаасан өнөөх залуу автобус руу чиглэлээ. “Ээ, суух нь байна ш дээ. Нэг ч хором хоцорч болохгүй гэсэн шүү дээ” гэж бодоод, бүсгүй урагш ухасхийв...

Гэнсмаа эмнэлгийн цагаан орон дээр хэвтэж байлаа. Тэр юу болсныг санах гээд чадсангүй. Гэтэл хаалга алгуур нээгдэж, сувилагч бүсгүй орж ирлээ. - Бие чинь яаж байна даа? - Гайгүй ээ. Би ингэхэд энд яаж ирсэн юм бэ? - Аан гэж сувилагч том алаг нүдээ эргэлдүүлэн гайхснаа: - Та машинд шүргүүлснээ мэдсэн биз дээ. - Тийм үү? - Ер нь ухаан санаа чинь эрүүл явсан юм уу? Давхиж яваа машины урдуур гүйж орчихоод, тэрийгээ ч мэдэхгүй байгаа юм биш биз дээ -Гүйж орсоон? гээд хэсэг дуугүй болсноо: -Миний нөхөр яасан? -Аан, тэр залуу таны нөхөр юм уу? Танд шөл авчирах гээд гарсан гэж хэлэх зуураа сувилагч Гэнсмаад эмийг нь өгөөд, гарч одов. “Надад шөл авчирах гээд явсан гэнэ ээ. Би түүнтэй уулзсан байх нь ээ” хэмээн бодож хэвттэл ахиад хаалга онгойв. Цэнхэр ноосон цамцтай нэг залуу хоолны халуун сав барьсаар ороод ирэв. -Өө, та сэрчихээ юү? Бие тань яаж байна? Би танд шөл авчирлаа. “Үгүй ээ, энэ биш байна. Тэр чинь харсан хүн бүр дуу алдмаар сайхан залуу байсан шүү дээ. Ээ, тэр гутлыг нь хараач. Ямар ч арчаагүй юм бэ дээ. Хэд хоног тослоогүй юм болоо?” -Та зүгээр үү?



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : УЙЛАХГҮЙ...
Оруулсан Баттуяа on 2012-03-20 19:06:45 (4143 уншсан)

-Уйлахгүй, уйлахгүй, уйлж болохгүй ...

Аньсаганд нь нулимс дүүрчихээд юу юугүй халихийн даваан дээр бүсгүй ингэж сэтгэлдээ шивнээд, аньсгаа давах гэж байсан нулимсаа дотогшоо залгичихна. Тэр нулимс цээжин дотор нь хуралдсаар бүр үер болж, хамаг эд эрхтэн нь живчих шахан амь тэмцэж байгаа ч бүсгүй нулимсаа гадагш огт гаргахгүй, яг тэнд, цээжин дотроо насан туршид нь хорихоор шийджээ. Хэн нэгэн түүнд хэчнээн ч удаа билээ, магадгүй тоог нь алдсан биз, эсвэл огт ойшоогоогүй болохоороо анхнаасаа тоолоогүй,

-“Нулимсаа гадагш нь гаргаж бай. Цээжин дотор чинь үерлээд, наад жижигхэн цээж чинь нэг л өдөр дэлбэ үсэрчихнэ шүү” хэмээн шоглох, учирлах хоёрын хооронд хэлсэн санагдана. Гэвч бүсгүй:

-“Дэлбэрч л байг. Тэр үед хүмүүс намайг уйлж байна гэж огт бодохгүй шүү дээ. Зүгээр л цээжинд нь ус дүүрчихсэн байж дээ гэж бодно биз. Тэр цагт нулимс чи хэнд ч нулимс гэж харагдахгүй, зүгээр л нэг муу ус мэт харагдах болно” гэж өөрийгөө зоригжуулна.

Уг нь энэ бүсгүй өмнө нь бусдаас нууж уйлдаг байсан юм. Гэтэл одоо бусдаас байтугай, өөрөөсөө ч нууж уйлахыг хүсэх болжээ. Тиймдээ л нулимсаа огт гадагшаа гаргахгүй байхаар шийдсэн нь энэ аж.

Ц.БАТТУЯА 2011-01 сар



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Бусад: Ц.Баттуяа : ЗУН БОЛООСОЙ /МОНОЛОГ/
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:28:21 (4967 уншсан)

Зун болоосой. Модод нахиалж, навчис нь салхинд сэрчигнэн миний дуртай аялгууг эгшиглүүлээсэй. Мөчрийнх нь сүүдэрт нуугдаж гунихсан. Нар яг зулай дээрээс хурцаар ээж, бээрсэн сэтгэлийг минь дулаацуулаасай. Нарны гэрлээс зугтаж, голын ус руу харайхсан. Бороо шаагитал асгараасай. Түүнтэй ханьсаж сэтгэлээ дэвттэл уйлахсан.

2011-02  сар.



( Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : ХУРИМЫН ӨМНӨ
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:26:53 (7966 уншсан)

-Хайр аа, тэнд хүмүүс зодолдож байна. Нэг хүн рүү ямар олуулаа дайрдаг юм бэ? гэж бүсгүй уулга алдав.

-Өө, тийм л байна. Нэг хүн рүү олуулаа дайрах чинь монголчуудын зан шүү дээ, хайрт минь. Гэхдээ тэр залуу чинь харин ч сайн зодолддог юм биш үү. Юуг нь харсан юм бэ? Явъя гээд залуу бүсгүйнхээ гараас татлаа.

Бүсгүй залуугийнхаа хүчинд автан цааш хэд алхсан боловч удалгүй зогссон газартаа таг гацчихав. Зодолдож буй залуусын зүг дахиад л хараа бэлчээлээ.

-Хүүе, чи чинь юугаа гөлрөөд зогсчихов оо, явъя. Нөгөө оёдолчин чинь хаалаа, хуримынхаа даашинзыг өнөөдөр л захиалахгүй бол амжихгүй шүү дээ хэмээн залуу зандрах, учирлах хоёрын хооронд үглэв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : ГАЗРЫН ЗОВЛОНГ НУРУУН ДЭЭРЭЭ ҮҮРЭЭД...
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:24:28 (4912 уншсан)

Газрын зовлонг нуруун дээрээ үүрээд

Галт цох тэнгэр рүү нисч явна

Дурлалдаа сохорсон залуус шөнө дөлөөр түүнийг

Дэггүйтэн бариад амрагтаа бэлэглэнэ

2010-09-10

 

***

Уулын бяцхан горхиноос

Усан болрын талстаар рашаан аягалж

Эрхэмсэг хөх огторгуйн хаяанаа

Уянгалаг цагаан ододтой хамтаар

Эрх хонгор салхины төлөө

Хундага тулгаж үүр цайлганам

2010-09-10 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : АМРАГИЙНХАА ДУРЛАСАН БҮСГҮЙН ТУХАЙ БОДОЖ НОЙРГҮЙ ХОНОЛОО
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:17:09 (7219 уншсан)

Амрагийнхаа дурласан бүсгүйг бодож

Нойргүй хонолоо

Уруулаа огт буддаггүй

Урт хар үстэй

Уулын булаг шиг нүдтэй

Урсгал шиг нь омголон зантай

Дурлахгүй байхын аргагүй сайхан бүсгүй юм гэнэ лээ

Зураг шиг дүрсэлсэн бүсгүйнх нь тухай

Шөнөжин бодоод өөртөө хариулт олсонгүй

Эртлэн босоод түрийвч рүү нь хулгайч шиг гэтэж

Эгэлгүй тэр бүсгүйнх нь зургийг шүүрч аваад

Хаалга саван гарлаа

Зүрх хүчтэй цохилж, догдлонгуй нээтэл

Арван долоотой үеийн минь мартагдсан нэгэн зураг...

2012-01-09



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : БИТГИЙ УЙЛААРАЙ, БИ ЧАМД ХАЙРТАЙ
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:07:10 (6952 уншсан)

Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : АМЬДРАЛД ИЙМ ИХ ХАЙРТАЙ БОЛЧИХ ГЭЖ?!!!
Оруулсан Баттуяа on 2012-02-05 00:31:27 (3870 уншсан)

Нэрээрээ гарчиглаж бичсэн

Найраглалыг минь ухаантнууд

Хэтэрхий богинохон юм хэмээн шүүмжилцгээнэ

Цээж дүүрэн ус цэлэлзэвч

Ам хатаж, хоолой аргана

Уруулыг минь чийглэх

Ус олдохгүй тарчилгахад

Цэг тавиад хурдхан босох гэтэл

Цаас, үзэг хоёр янаглалдан тэврэлдээд

Хагацаж өгдөггүй

Цэг, тэгээд таслал тавина гэнэ

Амьдралд ийм их хайртай болчих гэж?!!!

Ц.Баттуяа 2012-01-12



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.Баттуяа : БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ НЬ
Оруулсан Баттуяа on 2012-02-05 00:26:44 (5344 уншсан)

Хоёр жил уулзаагүй чамтайгаа бодлоороо үргэлж хамт байсан юмсан

Холдож одсноос хойш чи минь надаас бишүүрхэж амжжээ

Уруулын чинь бал яг хуучнаараа

Үнсэх чинь хүртэл дотнохон атлаа

Үг бүр чинь мөс шиг хүйтэн байна

Минутын өмнө хэлсэн “мартаагүй” гэсэн үгнээсээ

Маргаж буцаад сэтгэл чинь тэвдүү байна

“Санасан шүү” гэсэн үг бүрийнхээ араас

Санаа алдаад чи минь гунигтай байна

“Бүгдийг цэглэе” гэж ганцхан удаа ам алдсан ч

“Бүрмөсөн биш ээ” гэсэн шиг нүд чинь гэмшингүй байна

“Мартаарай” гэж зориглон дуугарахдаа ч

“Магадгүй битгий” гэсэн шиг харц чинь аргадангуй байна

“Сүүлчийн удаа” гээд тэврэхэд минь

Над руу тэмүүлэх гараа хүчлэн бариад

Бодол чинь хэтэрхий давчуу байна

“Яв даа” гэсэн үг хоолой дээр тээглэчихээд гарч өгөхгүй

Би чинь ч бас уймраа байна

“Баяртай” гэж чамдаа хэзээ ч хэлж чадахгүйгээ мэдрэх тусмаа

Сэтгэл минь хэтэрхий давчдаад байна

2011-07-22



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 227 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-042.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3644

Должин : Зам зуур
zam-011.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4325

Анхны цас 2005 он
uvl-010.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3986


Агуулга
Пүрэв, 2012.02.02
· Ц.Баттуяа : ТОРЛОГДСОН ХАЙР
· Ц.Баттуяа : ТЭР ЗАЛУУГ САРНААС ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ ХЭЗЭЭ ИРЖ АРГАДАХЫГ МЭДЭХГҮЙ Ч...
· Ц.Баттуяа : ГАНЦХАН ЧИНИЙ ӨЛМИЙД Л СӨГДӨЖ УРГАСАН...
Даваа, 2012.01.30
· Ц.Баттуяа : БОЛЖМОРЫН НУЛИМСАНД ОРЧЛОН ЖИВЧИХ ГЭЭД БАЙХАД...
Пүрэв, 2012.01.26
· Ц.Баттуяа : ОРОН ЗАЙДАА БАГТАХГҮЙ ХАЛУУРЧ ДЭВХЦЭЭД БАЙХААР МИНЬ...
· Ц.Баттуяа : ЗҮРХЭЭН ДЭВТТЭЛ НОРМООР БАЙНА
Лхагва, 2012.01.25
· Ц.Баттуяа : Эвлэж өгөхгүй зовоох рубикийн шоо шиг чамайг...
· Ц.Баттуяа : БОДОЛ ШИГ АЛСААС ЧАМ РУУ ТЭМҮҮЛЖ...
Мягмар, 2011.12.20
· Ц.Баттуяа : ЧИНИЙ ТӨЛӨӨ УЙЛАХ ЭРХ НАДАД БАЙГАА БОЛОВ УУ?
· Ц.Баттуяа : ӨӨРӨӨСӨӨ Ч ОГТ ӨӨР БОЛСНЫГ МИНЬ НАДАД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
· Ц.Баттуяа : ААВДАА
· Ц.Баттуяа : ЗУУРДЫН УЧРАЛ, ҮҮРДИЙН ТЭМҮҮЛЭЛТЭЙ НАЙМДУГААР САР ЧАМДАА
· Ц.Баттуяа : Нутагт минь өвөлжсөн хос тогоруу...
· Ц.Баттуяа : СҮҮЛЧИЙН ЗУРВАС
· Ц.Баттуяа : БУСДАД АЛДСАН ЗҮРХИЙГ ЧИНЬ...
· Ц.Баттуяа : ҮДЭЛТИЙН СИМФОНИ
· Ц.Баттуяа : ЭНЭ ХУРИМЫН ДААШИНЗ НАДАД ХЭЗЭЭ Ч ЗОХИХГҮЙ
· Ц.Баттуяа : Уярмаар зөөлөн...
· Ц.Баттуяа : ГАНДСАН ТЭР НАВЧНЫ...
· Ц.Баттуяа : ДУРЛАСАН НАЙРАГЧ
Лхагва, 2011.12.14
· Ц.Баттуяа : ЧАМАЙГ БИ АМТАТ ЖҮРЖ ГЭЖ БОДООД Л...
· Ц.Баттуяа : ХЭРЛЭН ГОЛ МӨСӨН ДООГУУР УРСАХАД…
Ням, 2011.12.11
· Ц.Баттуяа : АНДЫН ДУРСГАЛД
· ҮҮРД МАРТСАН Л ГЭЖ НАЙДСАН САН
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ТӨГСГӨЛ
Лхагва, 2011.11.30
· Ц.Баттуяа : ХАЙР УРСАНА...
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/ ҮРГЭЛЖЛЭЛ 1
Мягмар, 2011.11.29
· Ц.Баттуяа : Нууц амрагийн дүр надад зохих болов уу?
· Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/
Ням, 2011.11.13
· Ц.Баттуяа : Огт тэнцвэргүй бодол
· Ц.Баттуяа : Зүүд минь шөнөжин мэгшлээ
· Ц.Баттуяа : Толгодын бөөрөн дээр тал саран зүүрмэглэж байна
· Ц.Баттуяа : Нэргүй шүлэг 5
Бямба, 2011.11.12
· Цэдэндамбын Баттуяа
· Ц.Баттуяа : ХҮЛЭЭЛТ
· Ц.Баттуяа : БОРОО БИД ХОЁРЫН ДУУЛЬ
· Ц.Баттуяа : ХАГАЦАХ УЧИРГҮЙ
· Ц.Баттуяа : Асаагаагүй лаа урссаар л байна
· Ц.Баттуяа : Есдүгээр сарын сүүлчийн бороо

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn