Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Б Болормаа  
  Х Болормаа  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
  Э Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Б Ганзориг  
  Батсүх Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Зундуй Дорж  
  Б Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Д Пүрэвдорж  
  Лувсан Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ерөөл магтаал


Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Сар шинийн мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2026-02-13 11:29:50 (40217 уншсан)

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

------------------------------------------------------------

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .

Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин бай г .

Са р ши н эдээ сайхан шинэлээрэй .

------------------------------------------------------------

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

---------------------------------------------

( Дэлгэрэнгүй... | 7 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2026-02-13 11:27:50 (9040 уншсан)

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан 
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон 
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж 
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа 
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа 
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай 
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай 
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй 

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд 
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод 
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад 
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч 
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд 
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ 
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй 
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй 
Буурал жил улирч, буянт жил морилох нь 
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь 
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож 
Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай 
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан 
Эрч дүүрэн сэтгэл түвшин 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Буян номын гэгээ тооноор чинь цацарч 
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж 
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан 
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр 
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

 

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай`
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2026-02-09 13:30:13 (9424 уншсан)

Цагаан сарын мэндчилгээний үгс
Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүгдээрээ элбэг сайхан шинэлээрэй!

                        ооо

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!

                         ооо

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжээрэй!

                        ооо

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна

Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд

Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү

Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод

Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

                         ооо

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                        ооо

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл, бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс, нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх, саруул сайхан
Эрч дүүрэн, сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

Т.Туул 
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жил ирлээ.
Оруулсан admin on 2025-12-22 14:09:48 (17561 уншсан)


Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он гарлаа.

( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Шүлэг 		 Ерөөл магтаал: Ерөөлч, магтаалч Л.Агваанжамбал : Гал шарын магтаал
Оруулсан Bataka on 2025-09-27 12:00:52 (6252 уншсан)



1970-аад онд Л.Агваанжамбал агсны хайлсан Галшарын магтаалыг Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн алтан фондоос

Зээ Номин цэнхэр Зандан хүрний удамтай
Норов хүрэн, Хонгор зээрдийн угшилтай
Элбэг хээрийн гайхам хурдыг дууриасан
Идэр хээрийн үр хойчийг залгасан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовхист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаан солибуулан
Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган
Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн
Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд л цуцал үгүй гүймээр
Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн
Настан бууралд зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
Ийм хурдан унага Галшард л төрдөг юм
Тийм хурдан хүлэг Галшард л байдаг юм

Зээ Галшарын унаган адуу
Хос л хүрэн зүрхтэй л гэдэг
Хоёр сугандаа гуурстай л гэдэг
Хонгор голдуу зүстэй л гэдэг
Хулан тахийн удамтай л гэдэг
Хурдан сонин домогтой л гэдэг

Зээ Галшарын хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлоон шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Шүлэг | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Оруулсан admin on 2023-02-19 18:05:22 (8119 уншсан)

Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг
Хүүхдүүд:

Буурал жил морилж

Буянтай жил ирж

Өвгөн жил морилж

Өлзийтэй жил ирж

Ахас буурал настангуудынхаа

Амар мэндийг асууя

Сар шинэдээ

Сайхан шинэлж байна уу ?

 

Хүүхдэд зориулсан өөр мэндчилгээний үг байвал бичнэ үү.

 

 

Д.Санжжав    “Мэдэж авлаа”

 

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Ажаад байсан чинь

Аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

Ардын ёс байдгийг мэдлээ.

Айл гэр болж тоглохдоо

Алимаатай би золгохгүй

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

4-н мөртүүд 		 Ерөөл магтаал: ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ МАГТААЛ
Оруулсан admin on 2016-11-10 12:08:56 (10544 уншсан)

ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ  МАГТААЛ

Зогсоо хайрхан шүтээнтэй

Зөнч Дарьэхийн удамтай 

Залгаж  төрдөг хувилгаадтай
Завхан  голоор  нэрлэгдсэн
Завхан  сумын  төвтэй
Зуунаас  зуунд  өртөөлсөн
Зөндөө  олон өрхүүдтэй
Зүсэн  зүйлийн  аялгатай
Зүйл бүрийн  ястантай

Зөөлөн  шаргал элсэндээ

Засваргүй түүхээ  шингээсээр

Залуу  халуун шинэ  үедээ

Залгуулан  золгуулан хүргэж байна
 

( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | 4-н мөртүүд | )

Бусад 		 Ерөөл магтаал: С.Чонохүлэгч : Шинэ жилийн мэндийн мөртүүд
Оруулсан admin on 2013-12-19 13:51:09 (9138 уншсан)

1.Гарч буй шинэ жилдээ 

Гэрэлт наран шиг тунгалаг

Гэгээн саран шиг өнгөлөг

Гаргуун амжилт дүүрэн байг.

2.Тэмүүлэх сэтгэлд чинь юм бүхэн шинэ

Тэнгэрт түгэх ододын мөнгөн гэрэл шинэ

Зүүд нойрны ертөнц шинэ

Зүрх сэтгэлийн мөрөөдөл шинэ

Над дээр тусах харц шинэ

Намайг уяраах цасан гоо охидын инээд шинэ.

3.Угтан ирэх он жилүүд

Ууч сэтгэлийг дэвэргэнэ

Өглөө босоход бүх зүйл байдгаараа байвч

Өнгөлөг шинэ бүхэн  хүмүүний сэтгэлд байх.

4.Хийморийн хүлгээ гараа сайтай байг гээд

Хотол олон салхин шивсээ сойж

Бурхад ертөнцөд шивнэн

Бадрангуй хүслээ илгээмүй.2013 он

 

 

 

 

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Бусад | )

Бусад 		 Ерөөл магтаал: Хуримын ерөөл, хуримын дэг
Оруулсан admin on 2013-10-08 10:41:27 (22218 уншсан)

Хурим найрын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан та бүхэнд хэрэгтэй байж болох хэдэн мэдээллийг хүргэж байна. 

Хуримын ёслолын үйлдсэний дараа хуримын цайллага найрыг зохион байгуулдаг. Энэ үеэр тал талаас маш их ерөөлийг хэлэх ёстой юм.

Хуримын ёслолын зөвхөн хуримын ордонд хийнэ гэсэн ёс байдаггүй бөгөөд ёслол үйлдэж сурсан туршлагатай хүмүүсээр удирдуулж хүссэн газраа хийлгэж болдог юм байна. 

Ерөөл

Зээ

Хуримлагч хосын нэрс

.....................................................

.....................................................

Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж

Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр

Үгийн сайхнаар ерөөл өргөж

Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа

Эцгийн ариун голомтыг

Ган тулгандаа бадрааж

Золгон учирсан энэ өдрөөс

Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж

Хазайсан газар нь нэгнээ түшиж

Хальтарсан газар биесээ тулаж

Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ

Насан буянаа тэгшитгэж яваарай.

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд

Өөдөө цоролзсон галаа өрдөж

Өрхөн дээр цугласан

Долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Өнөр өтгөн сайхан айл болоорой.

( Дэлгэрэнгүй... | 3 | Ерөөл магтаал | Бусад | )

Бусад 		 Ерөөл магтаал: Хуримын ерөөл
Оруулсан admin on 2013-10-08 10:37:59 (9411 уншсан)

Амраг хосын хайрын сэтгэлээс мандах
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг хайрлан жаргана гэдэг чинь
Алаг энэхэн хорвоогийн жргалан юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нь нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин сайхан жаргаарай 

Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амгалан жаргаарай

Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амар жаргаарай


Эх сурвалж: www.mminfo.mn

( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Бусад | )

Бусад 		 Ерөөл магтаал: Г.Лхагваа : Хуримын ерөөл
Оруулсан admin on 2013-10-08 10:36:00 (12115 уншсан)

Зээ,

Хангайн хүү Тайван говийн сайхан Нямаа

Халзан Бүргэдэй, Хан Тайширын харж ургасан уулс

Ханийн заяатай хорвоод нарны унага шиг тэлүүлсэн

Хайрын дуутай амьдралд хаврын нахиа шиг цэцэглэсэн

Буянтай хүний үрс жаргах гэж төрсөн залуус 

Бурхан таалсан өлзийт өдөр гал голомтоо бадрааж

Буурал эцгийн өргөө баяраа дааж ядан

Бум орших хуримын дуулианд хөл алдсаны учир,

Эр хоёр загалын туурын чимээтэй төвөргөх

Эзэн Чингисийн хаан хуур дэлхий уяраасны учир,

Их сөн цалгиах уртын дууны шуранхайд

Эе эвийн хорвоо хайлан жаргасны учир,

Од огшоон нар наашлуулж

Орчлон тэлж дуулан жаргахын учир,

Отгон хүүгийн заяа тэгширч

Эцгийн голомт мөнхрөхийн учир

( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Бусад | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс .... Шинэ жилийн мэнд хүргэе !!!
Оруулсан admin on 2011-12-31 09:42:00 (22292 уншсан)

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндийн үг (3)
Оруулсан admin on 2011-02-01 16:30:00 (10713 уншсан)

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын сэтгэлээ сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ гэр дүүрэн жаргалтай.
Сэтгэл дүүрэн баяртай. Ширээ дүүрэн идээтэй.
Өрх бүлээрээ сайхан битүүрч. Өргөн олноороо сайхан шинэлээрэй.

Тэнгэрийн өнгөтэй хадгандаа ерөөл нэмэн золгож
Тэргүүн сарын шинэдийг жаргал дүүрэн угтаарай
Тунгалаг алтан наранд сүүн цацлаан өргөж
Туулай жилийн өглөөг сайны ерөөлтэй угтаарай

( Дэлгэрэнгүй... | 2 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндийн үг (2)
Оруулсан admin on 2011-01-31 12:49:54 (17364 уншсан)

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож, сар шинэдээ сайхан шинэлээрэй

( Дэлгэрэнгүй... | 4 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Дагмидмаа 	Ч	 Ерөөл магтаал: Дагмидмаа : Цагаан сарын мэндийн үг
Оруулсан admin on 2011-01-27 16:42:18 (10443 уншсан)

Дэлхийд хосгүй хуураан хөглөөд
Дээлээ өмсөөд дээшээ суу
Шинийн нэгний өглөөний
Шинэ сайхан мэндийг айлтгая аа
Алтан нарны тунгалаг туяа
Аягатай цай дүүрэн хөвсөн
Азтай жилийн анхны мэндийг
Амны ерөөл ашдын билгээр мэдье
Тохойг тань түшин хүндэлье
Дээшээ суу
Тоонот гэрийнхээ хойморт налайж
Амгалан морил
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Дагмидмаа Ч | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 7
Оруулсан admin on 2010-12-27 11:27:00 (13682 уншсан)


Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!
( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 5
Оруулсан admin on 2010-12-27 03:53:00 (12618 уншсан)

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !!! ( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жил : Өвлийн өвгөн аав
Оруулсан admin on 2010-12-27 02:02:00 (41139 уншсан)

Цал буурал өвгөн аав нь
Цас мөний их орноос
Цан хүүрэн татуулан
Үүлтэй тэнгэрээс доогуур
Үзүүртэй модноос дээгүүр
Цалин цагаан морио унаад
Цасан охидоо дагуулан бүжсээр
Цадиг түүхийн алтан өлгий болсон
Амжилт бүтээлийн эзэд
Алдар гавьяаны ирээдүй
Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад
Урамтай байна, баяртай байна ( Дэлгэрэнгүй... | 8 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 4 ( мессэжний үгс )
Оруулсан admin on 2010-12-27 01:37:00 (47575 уншсан)

- Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй.

- Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

- Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. ...
( Дэлгэрэнгүй... | 8 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 2
Оруулсан admin on 2010-12-27 01:03:00 (52072 уншсан)

Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай

( Дэлгэрэнгүй... | 4 | Ерөөл магтаал | Ерөөл, Магтаал | )


 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 113 зочин, 0 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


B3-004.JPG
600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5899

Анхны цас 2005 он
uvl-035.JPG
600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5208


erd-026.JPG
600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6102


Агуулга
Tuesday, 2026.05.19
· Аав ээж хоёр
Monday, 2026.05.18
· Хүний хүн
Tuesday, 2026.06.09
· Чамтай бас чамгүй
Thursday, 2026.05.07
· Би гэх бодол
Sunday, 2026.05.03
· Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар
· Амьдарлын 3 мөр
Monday, 2026.04.27
· Т.Батсуурь : ЭР НУЛИМС
Thursday, 2026.04.23
· Шюэ Вайсуо: Адуухайн амсар
Tuesday, 2026.04.21
· Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч
Sunday, 2026.04.19
· Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо.
Thursday, 2026.04.16
· Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа
· 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН
Thursday, 2026.04.09
· Э.Чинзориг: Төрийн нүд
Wednesday, 2026.04.08
· До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ
Tuesday, 2026.04.07
· Гоомарал
Sunday, 2026.03.29
· Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи
Wednesday, 2026.03.25
· Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны
Friday, 2026.03.20
· Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр
Thursday, 2026.03.19
· Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
· Ц.Авирмэд : Ханьдаа
Wednesday, 2026.03.18
· Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
· Р.Чойном : Жагсаал
· Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Wednesday, 2026.03.25
· Хайрцаг тамхи
Thursday, 2026.03.12
· Энхтайваны Чинзориг : Маргад
Friday, 2026.03.06
· Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд
Monday, 2026.03.02
· А.Бүрэнтөгс : Хүсэл
Thursday, 2026.03.12
· Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг
Sunday, 2026.03.01
· М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Thursday, 2026.02.26
· Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
· Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ
Tuesday, 2026.02.24
· Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Saturday, 2026.02.21
· Эр эм
Wednesday, 2026.02.18
· Үг
Friday, 2026.02.13
· Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ
· Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль
· Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 ‎зуршил
· Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө
· Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг
Wednesday, 2026.02.11
· Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn