|
|
Нийтлэл: Зэнгийн эртний яруу найрагчдын түүхээс :
Оруулсан admin on 2014-07-29 16:23:46 (4399 уншсан)
" Намрын сэвэлзүүр салхин дахь ганц шөнийн хайр
Мянган цилийн улигт бясалгалаас илүү " - Иккю Сожүн
Зэнгийн түүхэн дэхь алдартай их багш нарын нэг бол Иккю Сожүн / 1394 - 1481 / юм. Түүний тухайд английн зохиолч , Япон судлаач R.H.Blyth : "... Иккю бол Японы Буддизмын түүхэн дэхь хамгийн гайхалтай лам байсан төдийгүй Японоос Зэнгийн их багштан хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан агуу гэгээнтэн юм. " хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.
Гэхдээ түүний амьдралын зам мөр тийм ч дардан байсангүй.Японы эзэн хаан Го Камацу-гийн/ 1377-1433 / хүү байсан хэдий ч тухайн үеийн ордны ихэс дээдсийн хуйвалдааны уршгаар түүнийг хааны бутач хүүхэд хэмээн нэриййдэж улмаар амь насанд нь аюул хөнөөл их байсны учир настайд нь Зэнгийн сүмд лам болгохоор өгсөн байдаг. Дайн дажин , үймээн самуун, өлсгөлөн, зовлон бэрхшээл бүхэн нь Иккюг сөхрүүлж чадаагүй бөгөөд тэрээр Япон үндэстний уламжлалт өв соёлд үнэтэй хувь нэмэр оруулж чаджээ. / Зэнгийн цэцэрлэг , цайны ёслол , уран бичлэг , үндэсний театрийн урлаг гэх мэт /
Иккю Сожүн Японы утга зохиолд Зэнгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлст өндөр хувь нэмэр оруулжээ. Тэрээр бага наснаасаа хятад ханз болон уран бичлэгт суралцаж , шүлгүүдээ ихэвчлэн хятад хэл дээр туурвидаг байжээ. 1000 гаруй шүлгийг хятад хэл дээр бичсэн ажээ.
.......................................................................
Олон жим уулын бэлд хүргэдэг ч
Оргилд нь бид зөвхөн гэрэлт сарыг л олж хардаг
......................................................................
Заримдаа би гүн харанхуй, хоосонд автана
тэр үед би өөрийгөө ч ханцуйндаа үл нууж чадна
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Надад яагаад ч юм, "Сайн хүн" болох гэж хичээх тусам
"буруу" мэт санагдах юм
....................................................................
Лам нар энэ өдрүүдэд
хатуу чанга журамд
шамдан суралцнам.
Уран гоё хэллэг , алдар суу бол
авъаслаг найрагчийнх...
Овоохойд амьдрах " Галзуу үүл"-д
тийм авъяас үгүй,
Харин тэр дайвалзах хуучин тогоондоо
будаа чанаж, зөв амтыг гаргах гэж хичээж суудаг
.....................................................................
Өвөл, наранд гялалзах хар хэрээнээс өөр юу ч алга !
....................................................................
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Нийтлэл |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Шүлэг: С.Есенин : Хүндхэн шаналлын хэцүү зовлон ...
Оруулсан admin on 2014-01-22 11:40:27 (3615 уншсан)
Хүндхэн шаналлын хэцүү зовлон
Хөшүүн гунигийг нь бусадтай хуваалцах
Уйлаан цурхираан дуулдам алсад
Туйлын мөрөөдөл минь туйлан тэмүүлнэ
Амьдралын баясал, амар тайвныг
Адаг сүүлд нь би өөрийгөөн олно
Тэнд тэгээд хувь тавилантай сөргөлцөн би
Тэнхээ өгөх урам зоригийг хайна
Орчуулсан: Б.Болдсүх
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Шүлэг: А.С.Пушкин : Түрхэн зуурын гэнэтийн үзэгдэл шиг
Оруулсан admin on 2014-01-22 11:35:59 (4827 уншсан)
Түрхэн зуурын гэнэтийн үзэгдэл шиг
Төгс гоогийн гэрэлт бэлэгдэл шиг
Надтай учирсан тэрхийг мөчийг тань
Нажидтай ихээр дурсах юм даа
Гарц байхгүй гутралын үед ч
Галзуу үймээнт сандралын үед ч
Уяхан хоолой чихэнд минь эгшиглэж
Уран дүр зүүдэнд минь ирдэгсэн
Он цаг халирч, үймээнт шуурга тавив
Олон олон мөрөөдлийг минь үлээн тууж одов
Уран гоолиг дүр, уяхан энхрий хоолойг тань
Урагш муутай би түрхэн зуур мартав л
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Нийтлэл: Зэн буддизм ба яруу найраг
Оруулсан admin on 2012-06-07 17:28:12 (7432 уншсан)
Зэн буддизм ба яруу найраг
Буддизмын нэгэн оргил болох Зэн Буддизм нь 2500 гаруй жилийн өнө удаан түүхэндээ олон шалгуурыг даван 21-р зууны энэ цаг үетэй золгожээ.
Өнөөдөр дэлхийн 67 гаруй улс оронд Зэнгийн төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь орчин үетэйгээ зохицсон нээлттэй,өргөн цар хүрээтэй аж .
Монголчууд бидний хувьд ч гэсэн өөрийн уламжлат буддын шашныг шинэ шатанд хөгжүүлэх төдийгүй бусад Буддын шашны урсгал чиглэлийг судлах,суралцах,мэдлэг оюунаа арвитган тэлэх зайлшгүй шаардлагатай билээ.
... Зэн буддизмийн салшгүй нэг хэсэг бол түүний соёл юм. Маш олон хэлбэрээр өргөжин хөгжсөн байдаг.Тэдгээрийн нэг бол Зэнгийн яруу найраг юм.Зэнгийн яруу найраг бол их онцгой өвөрмөц арга барилтай.Тодорхой нэг сэдвийн дор толгой сүүл холболт,айзам,хэмнэл зэрэг энгийн шүлэг яруу найрагт байдаг шиг хэрэглэгдхүүнийг чухалчилдаггүй.Гоё чамин үг хэллэг болон онцгой содон үгэн дүрслэл бүхий хэв маягт баригддаггүй ажээ.Энэ нь Зэнгийн өөрийнх онцлог зарчимтай холбоотой юм.“ Үг болон хэл яриа хэт туйлшран автваас хүн өөрийн мөн чанар хийгээд орчлон ертөнцийн туйлын мөн чанарыг танин мэдэх боломжгүй болдог” хэмээн тайлбарладаг бөгөөд үзэл санаа ч Зэнгийн яруу найрагт нэвт шингэсэн байдаг.Зэнгийн яруу найраг ямар нэгэн хязгаарлагдмал үзэл санаанд хашигдахаас илүүтэйгээр агшин зуурт мэдрэгдэх “ цэвэр оюун санааны” мэдрэмжээр бүтээгддэг ажээ. Гэхдээ энэ“цэвэр оюун санааны мэдрэмж“–ийг аливаа ном зохиолоос эсвэл боловсролын түвшингээ дээшлүүлэх замаар танин бололцоогүй хэмээн Зэнд үздэг.Зэнд : аливаа хүн өөрийн сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг буюу “Би“ -гийн мөн чанарыг танин мэдэж чадваас хүний “хүлэгдмэл оюун санаа” тэлэгдэж билэг ухааны чанадад хүрнэ хэмээн тайлбарладаг. Зэнгийн их найрагч Башё нэгэнтээ :
“ Хэрэв нарсны тухай мэдэхийг хүсвэл нарсан ой руу оч, хэрэв хулсны тухай мэдэхийг хүсвэл хулсан төгөл рүү оч.Гэхдээ үүнийг хийхийн тулд өөрийн бодлоос ангижирч, орчинтойгоо нэгдэж нэгэн цул болж чадваас яруу найраг өөрөө л аяндаа төрнө.” хэмээн өгүүлсэн байдаг
Ер нь Зэнгийн алдартай их багш нар олон жилийн хатуужилт бясалгал хийгээд амьдралаас урган гарсан бодот туршлагын үр дүнд “гэгээрэлд“ хүрсэн байдаг. Тийм ч учраас тэдний туурвисан яруу найраг өнөөг хүртэл үнэ цэнэтэйгээр оршсоор байгаа ажээ.Зэнгийн түүхэнд: Хан Шань,Догэн, Башё,Иккю,Ёкан,Бусон,Ван Вэй,Юань Мэй, Ду Фу, Исса зэрэг Зэнгийн маш олон алдартай их багш нар болон яруу найрагчид байжээ.Тэд байгаль ертөнц ,үхэл амьдрал,зовлон жаргал,баяр гунигийн тухайд эгэл жирийн агаад яруу төгс өгүүлдэг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Нийтлэл |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Шүлэг: Зэнгийн алдартай яруу найрагчдийн бүтээлээс
Оруулсан admin on 2012-05-20 13:34:14 (5286 уншсан)
Уулын цас
Миний бүхий л амьдрал үнэн- худал зөв буруугийн хооронд будилжээ.
Одоо л нэг
Сарны гэрэлд өөрийгөө зугаацуулж
Салхины аясаар инээмсэглэж
Шувуудын жиргээг сонсож суунам
Туулсан он жилүүд минь дэмий өнгөрчээ хэмээн бодогдоно.
Энэ өвөл яагаад ч юм
Уулсын орой дээрх сүрлэг цагаан хучлагыг
Анх удаа “уулын цас” хэмээн харав.
Догэн / 1200-1253 /
Зураг сонсох нь
Сүмийн хонх үхэж
Анхилуун цэцэгс л үлдэв.
Төгс үдэш !
Мацу Башо /1644- 1694 /
Аз жаргал хаа сайгүй
Тайван нойрсох
Жаргалтай өглөө
Өөр юу хэрэгтэй гэж ...
Экон
Хэлбэр бол хоосон
Мод нүцгэрч
Бүх өнгө, үнэр алга болсон ч
Аль хэдийнээ мөчир дээр хавар ирчихэж !
Иккю Сожин /1394- 1481 /
Хоосон бол хэлбэр
Шүүдрийн дусал час улаан
агч модны навчинд хуралдахад
Час улаан сувсыг
тогтож нэг хараарай !
Иккю Сожин /1394- 1481 /
Энгийн зүйлд итгэж амьдар
Яг л интоорын мод цэцэглэж,хагдарч унадаг шиг
Исса Кобаяаши /1763 -1827/
Миний шүлгийг
зүгээр л “шүлэг” гэж хэн хэлнэ вэ ?
Тэр чинь шүлэг биш...
Харин миний шүлгийг “шүлэг биш” гэж
ухаарсан хойно чинь л
шүлгийн тухай ярилцая ...
Рёкан /1758 -1828/
Гүн бодол,
дахин гүнзгийрнэ.
...Ногоон уулс
Танэда Сантока / 1882-1940 /
Хөрвүүлсэн : “Зэнгийн амьдрал” номын зохиогчид : Э.Насанжаргал, Т. Отгонбаяр
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: Стефан Цвейг : Танихгүйн эмэгтэйн захидал 2
Оруулсан admin on 2011-08-17 21:58:16 (7832 уншсан)
Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л
энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр
хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан
бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх
минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож "Би
эндээ байх уу?" гэж арай ядан асуухад ээж минь "Үгүй ээ. Бид Инсбург руу
нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ" гэлээ.
Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан. Би муурч унаснаа
сүүлд нь мэдсэн. Хаалганы цаана хүлээж байсан миний хойт эцэг болох гэж
байгаа тэр хүнд намайг гэнэт гуйвалзан шалан дээр гараа алдлан савж ойчсон
гэж ээжийнхээ хэлж байгааг сонслоо. Тэрнээс хойших хэдэн өдөр юу болж өнгөрсөн, арчаагүй жаал охин би томчуултай яаж тэмцэлдэж байснаа санахаас дотор арзасхийж одоо ч тэр тухай бичихэд гар минь салганаж байна.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: Стефан Цвейг : Танихгүйн эмэгтэйн захидал 1
Оруулсан admin on 2011-08-17 21:57:29 (8086 уншсан)
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт
зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа
өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.
Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж
гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ
явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн
тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Нийтлэл: Ираны яруу найрагч “их” Омар Хайям
Оруулсан admin on 2011-01-06 20:37:42 (10763 уншсан)
Дуулим энэ орчлонд хүн болж төрснөөс хойш
Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй...
Энэ үгийг мянган жилийн тэртээд хэлсэн билээ.
Ертөнц гэдэг сонин юм. Зуу байтугай арван жилийн өмнө өөд болсон сая сая хүнийг хорвоо ертөнц мартаж орхисон байхад мянган жилийн өмнө бүтээн туурвиж байсан Ираны яруу найрагч “их” Омар Хайямыг хүн төрөлхтөн бахдан дуулсаар л…
Газар дэлхий сөнөнө гэж байхгүй бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй бүү гунихар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүст сууц болно бүү гунихар
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Нийтлэл |
Оноо: 5/1 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: РЮНОСКЭ АКУТАГАВА : ХАМАР
Оруулсан admin on 2009-06-06 00:16:08 (8898 уншсан)
Зэнти ламын хамар ямар вэ гэдгийг Икээноод хүн болгон мэднэ. Ламтны хамар уртаашаа таваас зургаан сун буюу уруулаа өнгөрөөд доод эрүүнээсээ доош унжина. Үүний дээр хамрын нь уг үзүүр хоёрын өргөн ижилхэн палийж байдаг юм. Тийнхүү нүүрээ даган унжсан тэр сонин эд хиамархуу харагддаг гэхнээ ч болох билээ. Ламтан нас тавь гартлаа аль эртнээс өнөө болтол шашныхаа ёсыг сахиж өндөр хэргэм хүртсэн нэгэн болно. Түүний сэтгэлийг хөндүүрлүүлдэг цорын ганц зүйл байдаг нь дээрх хачин этгээд хамар нь юм. Тэгэхдээ тэр энэ хамар нь ч гэсэн түүний сэтгэлийг нэг их зовоогоод байгаа юм байхгүй маягийн дүр эсгэж явдаг байна. Ер нь ч тэгээд Амида бурхны төлөө хамаг оюун санаагаа зүглүүлэх ёстой бурхны шавь нэг муу хамрын төлөө тэгтлээ зовж шаналах нь түүний хэрэг биш ээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: О.Генри : Гименеи тэнгэрийн лавлах
Оруулсан admin on 2009-04-29 10:53:14 (6386 уншсан)
Энэ мөрүүдийг тэрлэгч Сандерсон Пратт миний бие, Нэгдсэн Улсын боловсрол, гэгээрлийн систем ус цаг уурын газрын мэдэлд байхад болохгүй юу байхав гэж үздэг нэгэн. Үүнийгээ нотлохын тулд ноцтой баримт нотолгоо гаргаж ирсэн ч чадна. Манай профессоруудыг цаг уурын албанд шилжүүлчихэд яагаад болохгүй гэж, та хэлээд орхи. Тэднийг уншуулж сургасан, тэд өглөөний сонин гүйлгээд орхихноо даанч юмгүй, дараа нь тэнгэр ямар байхыг төвдөө цахилгаанаар уламжилна. Гэхдээ энэ асуулт нөгөө талаасаа ямар сонирхолтой гэж санана! Одоо би та бүхэнд тэнгэрийн араншин Айдахо Грин, бид хоёрт яаж гэгээрэл, боловсрол олгож, билгийн нүдийг минь нээсэн тухай ярьж өгье.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: О.Генри : Сүүлчийн ганц навч
Оруулсан admin on 2009-03-10 21:16:00 (11173 уншсан)
Вашингтоны цэцэрлэгт хүрээлэнгээс баруун тийшэх бяцхан хорооллын гудамжнууд гарц нэртэй зурвас, хонгилууд болон тахиралдаж мухиралдаад, эх адаг нь мэдэгдэхгүй солбицож, зөрөлдөж гүйцжээ. Тэр гарцнууд гайхмаар өнцөг булан, мурий тахир шугам үүсгэдэг. Тэнд нэг гудамж өөрийгөө хоёр огтолж орхидог. Хэнбугай ч билээ нэгэн зураач эрхэм энэ гудамжны ер бусын үнэт давуу талыг анх нээжээ. Дэлгүүрийн мөнгө хураагч будаг шунх, цаас, зотонгийнхоо тооцоотой түүгээр эргэцэж эргэцэж, тооцооныхоо нэг ч центийг олж авч чадалгүй гэр лүүгээ гэлдэрч буй өөртэйгээ гэнэт мэлсхийтэл тулчихдаг гээд та бод доо! Мундаг давуу тал шүү.
Ийнхүү цагийн эрхээр голланд дээврийн шовх сүмбэн орой, XҮIII зууны вааран дээвэр ярайлдах умар зүгт харсан цонх, хямд байрны эрэлд хатсан урлагийн улс энө өвөрмөц, нууцлаг, төөрмөөр Гринвич-Виллидж хороолол руу өөрийн эрхгүй хуйлардаг болжээ. Дараа нь тэд зургадугаар гудамжнаас сэнжтэй, тугалган хэдэн аяга, нэг хоёр ширмэн хайруулын таваг ийш нь чирч ирээд, өөрсдийн "колонио" төвхнүүлж эхэлсэн юм.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Шүлэг: Намайг нэг дурсаарай
Оруулсан admin on 2009-02-25 09:00:47 (4385 уншсан)
Өглөө эртлэн сэрж Нүдээ зөөлхөн нээхдээ Намайгаа нэг дурсаарай. Үдэш шөнө болж Тэнгэрт саран гэрэлтэхэд Намайгаа нэг дурсаарай. Намрын сэрэвгэр салхи Цонхийг зөөлөн тогшиход Намайгаа нэг дурсаарай. Уйдаж гунисан цагтаа Намайгаа нэг дурсаарай. Гэвч одоо хамаа алга.. Нуухгүй ээ, чамайгаа хайрласан, Өдөр шөнөгүй хүлээсээн, . Одоо хэтэрхий хожимдож Салья даа. (хөврүүлсэн Чандмань 2007-4-30)
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 9/2 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Шүлэг: Назим Хикмет : Цэнхэр нүдэн үлэмж биетэн
Оруулсан admin on 2009-02-13 07:30:56 (7699 уншсан)
Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ, Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ. Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ. Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор, Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай Үлгэрийн юм шиг тийм жижиг хөөрхөн байшинг Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ. Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ, Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ. Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган Бахардтал гүйхээс залхаж гүйцээд Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд Тухлан суухыг илүүд үзжээ. -Баяртай! Гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ, Баян чинээлэг одой эрийг даган оджээ. Баян чинээлэг одой эр цонхон доороо Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ. Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.
орчуулсан Г.Аюурзана
http://zaya12.blogspot.com/
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: Жек Лондон : Аниргүй цагаан дайд
Оруулсан admin on 2009-02-01 21:15:51 (12741 уншсан)
-Кармен ч хоёр хоногийн насгүй болж дээ. Мэйсон амандаа орсон бөөн мөсийг нулимж орхиод, өмнөө байгаа золгүй амьтан руу гунигтайхан харснаа, түүний хөлийг татан ам руугаа аваачиж, хуруудын нь завсраар товууцаж хөлдсөн мөсийг шүдээ хага ташуулан байж дахиад сугачиж хаяв. -Чамин хачин нэртэй ноходтой би зөндөөн л таарч явсан, цөмөөрөө олхиогүй юмнууд байдаг юм гэснээ, хийж байсан ажлаа дуусгаж, нохойг түлхэн цаашлуулах зуураа,
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 10/2 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: О.Генри : Час улаан даашинз
Оруулсан admin on 2009-01-19 01:07:10 (7245 уншсан)
Алдар нэр нь үлэмж, час улаан өнгөний тухай нууж хаалгүй ярилцацгаая. Хүмүүний үр сад, хөвгүүд охидын дунд энэ өнгө үлэмж өндөр алдрыг олжээ. Тэнгэрээс заяат хаад энэ өнгөний эзэд нь гагц бид гэж лүндэгнэдэг. Бас наргиан цэнгээнд шунан дурлагсад хамрынхаа өнгийг, улаан будгийг хөхтэй холихоор тодроод ирдэг тийм сайхан, сэтгэл тавирам өнгөтэй болгох гэж хаа сайгүй учиргүй тэчъяддаг. Хан хөвгүүд час улаан өнгөний төлөө төрдөг ч гэж ярьцгаадаг, энэ нь ч үнэн, яагаад гэвээс угсаа залгамжлагч хунтайж нарын гэдэс базлахаар тэдний царай түлээчний удмынхны шантгар хамарт нүүрнээс өөрцгүй, сүр жавхлантай улаа бутраад ирдэг юм. Энэ өнгө моодонд орохоор хүүхэн бүхэн түүнд хэл алдан дурладаг.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: Ги де Мопассан : Үүрд баяртай!
Оруулсан admin on 2008-12-15 06:03:37 (8829 уншсан)
Хоёр найз өдрийн зоогоо барьж дуусав. Цайны газрын цонхоор олон хүнтэй цэцэрлэгт гудамж илхэн харагдана. Парисын зуны оройн дулаахан салхи гудамжаар яваа хүмүүсийг өдөн сэвэлзэж хаа нэг тийшээ моддын сүүдэр, чухам хаашаа урсана вэ гэдгийг нь хэн ч сайн мэдэхгүй сарны туяа туссан гол ус, шөнийн цохны гэрэл, алтан гургалдай дуулах алс тийш урин байгаа мэт тэдэнд санагдаж байлаа. -Хөгширч байна даа, явж өглөө… Мөн ч уйтгартай байхчив. Урьд ийм сайхан орой хамаг биений цус буцлах мэт л байдагсан. Одоо ч уйтгарлаж гунихаас ондоо юмгүй болжээ. Ээ дээ, амьдрал гэдэг чинь юу гээчийн хурдан өнгөрдөг эд вэ! Гэж Анри Симон урт гээч нь санаа алдан хэллээ. Симон дөчин тавтай, гэвч бие нь хэдийнэ хүндэрч толгой халзарч эхэлжээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: Хорхе Луис Борхес : ХАГАЦААГЧ ЭМЭГЧИН
Оруулсан admin on 2008-11-23 08:18:08 (7090 уншсан)
Эл түүхийг мянга найман зуун ерэн хэдэн оны үед Морон тойрогт өөрийн үхлээр нас барсан ах Кристианыхаа авсны дэргэд жаахан сэхээ орох үедээ Нильсенийхэний бага нь болох Эдуардо өөрөө ярьсан гэлцдэг (Үнэн худлыг магадлах аргагүй л дээ). Гэхдээ хэн нэг нь үүнийг эрт цагт нэгэн шөнө өөр хүнээс сонссон нь, тэр нь энэ тухай надад өгүүлсэн Сантьяго Дабовед дамжуулан ярьсан нь л гарцаагүй үнэн юм даг. Олон жилийн дараа би уг түүхийг мөнөөх үйл явдал болсон Турдерд ахин сонслоо. Тэгээд уран зохиолын маягт оруулан зарим хэрэггүй хэсгийг нь хасаад, сонссоноосоо аль болохуйц гажилгүй өгүүлэхээр шийдэв.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Өгүүллэг: О.Генри : ДYYЖМЭГ
Оруулсан admin on 2008-10-29 10:40:37 (6161 уншсан)
-Наяннэгдүгээр гудамж... Буух хүн байна уу? хэмээн хөх хүрэмтэй малчин паргиа чанга дуугаар гууглав. Сүрэг хонь баахан хар бор улс вагоноос асгаран бууж, өөр нэг сүрэг орыг нь яаран эзлэв. Дүн-дан-дүн-дан! Манхеттэний газар дээгүүрх төмөр замын мал ачсан вагонууд тас няс, түжиг тажиг цааш хөдлөн одоход Жон Перкинс зөнд нь орхисон сүргийнхээ хамт шатаар уруудан, гудамжинд гарч ирлээ. Жон байр руугаа тааваараа алхав. Тааваараа, яагаад гэвэл түүний өдөр тутмын үлбэгэр амьдралын үгсийн санд "тэгтэл, гэнэтхэн" мэтийн үг үгүй. Эхнэртэйгээ төвөггүй ханилаад хямдхан байранд хоёр жил амьдарч буй хүнийг хаана гайхам баясам үйл явдал хүлээж байв гэж. Замдаа Жон Перкинс уй гунигт энэ өдрийн гарцаагүй төгсгөлийг баргар бүүдгэр, гансрал дүүрэн сэтгэлдээ увайгүйхэн төсөөлж явлаа.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Шүлэг: Гийом Аполлинер : Сарнайн ертөнц
Оруулсан admin on 2008-10-23 04:07:32 (3978 уншсан)
Довжоо өөд алгуурхан алхсаар Домгийн юм шиг хатагтай гэртээ оров Алсаас ч болов нүдээрээ л үнсэх гэж Амстердамын гудамжаар түүнийг л бараадан Аз жаргалтай хоёр ч цагийг үдэв
Хотын гудам аль хэдийн Хов хоосорч эл хуль болов Бүртэлзээд өнгөрсөн хоёрхон цаг Бүтэн өдөр улирсан мэт санагдав Бүхий л амьдралаа түүнд бэлэглэсэн мэт бодогдов
Үзэсгэлэнт авхайг сарнайн ертөнц гэж нэрлэмээр Үймээнт Голландын цэцэгт хаалгыг дурсмаар Ертөнцийн гоо сарнайг орхиод явж түвдэхгүй Ер бусын удаанаар удаанаар би алхана
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
Шүлэг: Жак Превер : Парисын шөнө
Оруулсан admin on 2008-10-23 03:28:41 (4272 уншсан)
Гүн шөнийн харанхуйг нэвтлэн Гурван удаа шүдэнз зурав Ялдамхан царайг чинь харах гэж Янагхан нүдийг чинь үзэх гэж
Улаахан уруулыг чинь ажих гэж Удаа дараа гэрэл гаргав Далай хайрыг чинь мэдрэх л гэж Дараа нь чамайгаа энхрийлэн тэврэв
Анир чимээгүй балар харанхуй Алаг дэлхийг дахад л нөмрөв
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 110 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Thursday, 2008.10.23 | · | Акияа Ютака : Сүүдэр |
· | Жерар Де Нервал : Ойд |
· | Омар Хаяам : Дуулим энэ хорвоод |
Thursday, 2008.10.02 | · | Анна Ахмтова : Ай салхи аа, сүүлчийн замд минь үдээч |
Saturday, 2008.09.20 | · | О.Генри : Тильдигийн дурлал |
Sunday, 2008.09.14 | · | Антон Чехов : Уй гашуу |
Monday, 2008.09.01 | · | Хорхе Луис Борхес : Медаль |
Thursday, 2008.08.07 | · | М. Шолохов : Хүнсний комиссар |
Sunday, 2008.06.29 | · | О.Генри : Цагдаа ба бишгүүрийн дуун |
Saturday, 2008.05.24 | · | О.Генри : Дээврийн хонгилын ганц өрөө |
Friday, 2008.05.02 | · | О.Генри : Ид шидтэнүүдийн бэлэг |
Tuesday, 2005.07.26 | · | Х.УЭЛС: VЛ VЗЭГДЭГЧ ХVН |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|