Сүүлийн үед хааяахан ажиглагдах болсон хөндүүр инээд биш, чин сэтгэлийн инээмсэглэл байлаа. Саруул бол зүс царай, бие хаа хэнийг ч дагуулахгүй, нүдэнд дулаахан 30 шүргэж яваа бүсгүй. Нөхөр Нямаа нь ч сайхан залуу. Бусдын нүдээр тэд гайхалтай тохирсон хосууд, аз жаргалтай гэр бүл. Саруул ч үүнд эргэлздэггүй. Сайн ханьтай учруулж, сайхан үр заяасан гэж хэнд ч юм баярлаж явдаг. Байр сууц, боломжийн ажил гээд дутагдах зүйл ч үгүй. Тэдний амьдралд өө сэв байхгүйтэй адил “өөр” ямар нэг зүйл байхгүй. Гэрт хүйтэн ноёлохгүй ч халуун дулаан биш. Хэрүүл маргаан үгүй ч халамж энхрийлэл ч адилхан хоосон. Нэг хэвийн, уйтгартай гэмээр амьдралдаа тэд бараг дасчээ.
Байхгүй бүхнийг сэтгэлдээ эсгэж Бардамхан дээгүүр алхаж өөрийгөө хичнээн хуурав Зүрхнээс алдуурах итгэлээ юугаар би тогтоох юм бэ? Зүгээ алдам амьдарлын хаана нь чамтайгаа учрах юм бэ? Аюулхай төөнөх гунигаа шилгээж хангинтал нэг орилмоор Ардынхаа дуунд шингээд энэ л чигтээ явчихмаар Санаашрал дүүрэн он жилүүдийг хэнэггүйхэн үдэж Санахын чиг эрхгүй жаргалд өөрийн мэдэлгүй уусч Сэмхнээ юунд ч үл торох хүслийнхээ мандалыг цалгиаж Сэтгэл минь чиний л зүг гол мөрөн мэт мэлмэрэх юм аа
Тансаг зоогийн сайхан үнэр хэдийнээ агаарт замхарчээ Таван настнууд үлгэрийн оронд зорчоод хөнжлөө тийрчээ Сүүлчийн автобус буудалдаа ирлээ, шөнийн хот чимээ аниргүй Сүгмэл өвсний үнэр анхилам гоо бүсгүй ганцаар суулаа...
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Энхтуяа Б | )
Зүүдний холд явахад зүрх аргамжсан хань минь Зүүрмэглэхийн төдий орчлонд нас аргамжсан хань минь ( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Энхтуяа Б | )
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Энхтуяа Б | )
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-068.JPG 600x450 137k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4892
Гоо марал 600x800 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6034
mongolia2007year-038.JPG 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5263
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: