Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг


Өгүүллэг 		 Өгүүллэг: Пүрэвхүүгийн Батхуяг : Өөр нулимс
Оруулсан admin on 2007-03-27 04:07:00 (4877 уншсан)

Зуны дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно. Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан (Бодрол)
Оруулсан admin on 2007-03-20 20:47:05 (4475 уншсан)

АГЕНТ
Одоо энэ үг бараг л мартагдсан байх л даа.Гэхдээ хөдөө орон нутагт бол өргөн хэрэглэгддэг хэвээрээ ч байж магадгүй.Намайг бага байхад худалдаа бэлтгэлийн ангиудын агент гээд 20хил /кг/-ийн нуруу кийл /морин хил ч гэж бас ярьдаг ч уг нь кило-грамм гэдэг орос үгнээс гаралтай л даа.Ер нь монгол хэлэнд монголчлогдсон харь үг их байдаг л даа/ барьж морин тэрэг хөтөлсөн настай голдуу хүмүүс гудамжнаас гудамж дамжин 2 дахьч түүхий эд буюу хаягдал зэс,гууль,дэгз /хөнгөн цагаан/ болон яс,варианы шил цуглуулж явдагсан.Миний үеийнхэнээс /Социализмийн үеийн хүүхдүүд/ тэр агентуудад яс,варианы шил тушааж үзээгүй хүүхэд нэгээхэн ч байхгүй л болов уу.Гэхдээ одоогынхтой /зах зээлд шилжсэнээс хойшхи/ адил мөнгө хөөж тушааж байгаагүй л дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: ХАЧИН/ THE STRANGER
Оруулсан admin on 2007-03-15 05:02:49 (4665 уншсан)

Линда К. Казин-д
To Linda K. Cousin

Өгүүллэг

Түүнийг бүгд л хачин хүн гэлцдэг. Бүр багаас нь л тэгж хачирхдаг байв. Ангийнхан нь инээхгүй байхад Хачин (би ч бас түүнийг Хачин хүн, товчлоод Хачин гэе) ганцаараа инээнэ. Эр хүн атлаа тэр тамхи татахгүй, архи уухгүй, хүүхэнд ... хүүхэнд хүүхэнд ямарыг нь бүү мэд, тэр ер нь битүүлэг нууцлаг хүн.
Дунд сургуульд байхдаа ангиараа зугаалгад явдаг байснаа уншигч Та санаж байна уу. 10-р анги төгсөх хаврын зугаалганд явах болов оо. Харин Хачин ганцаараа явахгүй гэв. Ангийнхан нь юу базааж явахаа ярилцаж загасны томаттай нөөш үү, үгүй ээ тостой нь гоё гэлцэхэд мань Хачин “тостой нь гоё!” гэж үнэн сэтгэлээсээ орилж, “энэ өөрөө явахгүй байж ямар хачин амьтан бэ” гэж бөөн инээд болсныг ангийнхан нь одоо ч дурсдаг юм.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Фармеусын эмгэнэлт зүүд 1 (метороман)
Оруулсан admin on 2007-03-14 04:53:51 (4211 уншсан)

Фармеус маш гоёмсог усан оргилуурын дэргэд зогсон ирэх зочидыг ажиглана. Энэ ер бусын саруулхан шөнө Клеонтусын эдлэн дуу хуур, хөгжөөн наргианаар бялхаж байв. Түүний тансаг шилтгээнд дээдсийн хүрээнийхэн бараг бүгд цугларч, гол танхим хүндэт зочидоор дүүрэх нь тэр. Цагийн зүүнүүд арван хоёрын тоон дээр давхцах үед нүсэр дуу чимээ танхимаар нэг цуурайтах нь цэнгүүн эхэлсэн дохио байлаа.
Энэ бол хөгшин тэрбумтан Клеонтусын төрсөн өдрийн цэнгүүн бөгөөд түүний малгай дээр “энэ жил 90 насыг хүргэлээ” гээд биччихжээ. Түрдэг тэргэнцэр дээр өвгөн Клеонтус Доллар нэртэй нохойгоо тэврэн суух ба үнэнч зарц Бекон тэргийг нь түрэн алхана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 7/2 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хайрын хөгжимчин
Оруулсан admin on 2007-03-13 00:54:44 (4620 уншсан)

Уулын оройгоор хөх манан татаж, зөөлөн хэрнээ хүйтэвтэр салхи үлээнэ. Тачирхан хар үстэй бяцхан гөлөг өлөн ходоодоо хооллохоор газар шиншлэн, хааяа эгдүү хүрмээр жижигхэн савраараа хүзүүгээ маажих аядана. Тэгснээ төө хэринй сүүлээ годогнуулсаар цааш одно. Энэ өглөө ч ёстой сэтгэл уужирч, санаа алдмаар сайхан байлаа. Хэдийгээр хэсэг бараан үүл тэнгэрт зулж юу юугүй бороошмоор байсан ч уй үргээсэн аядуухан салхитай ажээ.
Хотын захын хэдэн анмхавтар байшингуудын нэгэнд би амьдардаг. Машин тэрэг дуу, чимээнээс хол нам сэлүүн байдагт нь сэтгэл татагдана.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хүний араншин буюу муухай Монгол зан (Бодрол)
Оруулсан admin on 2007-03-11 22:15:52 (4867 уншсан)

За би өөрийнхөөрөө бодрол гээд бичээд байсан эрж,хайсны хүчинд бодрол гэдэг үгийнхээ тайлбарыг оллоо.
БОДРОЛ БИЧИГ: 1.Ямар нэгэн ухааныг тайлбарлах,мэдүүлэх зохиол 2.Хуучирсан хаан эзэнд мэдүүлэх айлтгал бичиг.
Я.Цэвэл "МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ" Улаанбаатар хот 1966он гэсэн байна хө.Би гээч хүн хүний араншинг л өөрийнхөөрөө тайлбарлах,мэдүүлэх гээд байгаа гэдэг утгаараа нэг их хол зөрөөгүй бололтой.Тийм болохоор бодрол гэдгээрээ цааш үргэлжлүүлэхээр шийдлээ.

АМТ ба ХҮЧЛҮҮР
Зочин ирэх сайхаан,зочдынхоо шилийг харах бүүр ч сайхан.Ганцаараа удаан амьдраад ирэхээр нэг л мэдэхэд эмх цэгц гэдэг юманд өөрөө ч мэдэхгүй уусчихсан,автчихсан байх ажээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 5 )
Оруулсан admin on 2007-03-11 20:37:18 (6720 уншсан)

Шөнөжин буу халж хоноод үүр цайлгаж бараг 5 болж байхад нүдний хор гаргахаар хэвтлээ. Эрчүүл болохоор тэр дороо л хухираад унтаад өглөө. Харин Бүжмаагийн нойр хүрсэнгүй . Элдэв зүйл толгойд нь эргэлдэн орж гараад л …


Хадгаар ороосон ээжийнхээ мөс шиг хүйтэн духанд хацраа наан уйлж байхдаа энэ хорвоог тэр үзэн ядаж байлаа. Өнчрүүлж салгадаг хорвоо байж яах гэж хүнд хайр гэдэг тийм агуу зүйлийг өгсөн юм бэ. Охиноо амралтаараа ирэхэд нөгөө хацрыг нь үнсэнэ гэж амлаа биз дээ. Ээжээ одоо намайг үнсээч дээ. Охин нь гэртээ ирлээ…

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 4/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цагаан сар ба хар нулимс
Оруулсан admin on 2007-02-26 03:58:31 (9614 уншсан)


Цагаан сар – хүүхэд байхдаа тэсэн ядан хүлээдэг байсан сайхан баяр . Битүүний орой нойр хулжин ээжийнхээ нямбаалан засаж байгаа тавгийг шүлс гоожуулан харж зогсдогсон. Яагаад ч юм бэ гэдэс цатгалан боловч хүүхдийн сэтгэл гэдэг цаддаггүй байж дээ. Тэгээд ямар бэлэг авах бол гээд мөрөөдөж гарна . Тэр үед өгдөг бэлэг бүхэн сайхан байсан . Аав минь бурхан болсноос хойш эцгийн суудал хоосон эвгүй боловч монгол уламжлал ёсоор эжий минь чадах ядахаараа цагаан сарын шинийн нэгнийг угтдаг байж дээ . Гурван жил ээжтэйгээ шинэ онтой золгоод , ээж аавын хойноос явснаас цагаан сарыг тэмдэглэлгүй нэг мэдэхэд зургаан жил ард хоцорчээ . Харин энэ жил эгч , хүргэн ах хоёр айл гэр болж , сар шинийн сайхан баяраа анх удаа тэмдэглэж , би туслахаар боллоо.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 14/3 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: Заяа - Эрдэнийн тухай үлгэр
Оруулсан admin on 2007-02-26 01:34:01 (4350 уншсан)

Нэгдүгээр бүлэг - Амармэнд
(хоёрдугаар хэсэг)

Би цааш 5 хоногийн газрыг туулан явахдаа сонин содон зүйлтэй учирсан тухайгаа яривал та хоёр сайн эрийг чилээж мэдэх тул хойш тавин өгүүлэе. Дархчуулын хотод би яг 5 хоног явж хүрсэн бөгөөд 4 дэх өдрөө нэгэн уулын бэлд өвөртөлж явсан бүх алтаа булж орхисон нь одоог хүртэл тэндээ байгаа. Тэр хотод ер бусын гайхалтай бүтээлүүд энд тэндээс амилан гарах ба хүн бүр нь зав чөлөөгүй ажилаж зүгээр суугаа хүн нэгээхэн ч олж харсангүйд гайхан бишрэв. Хотод дөнгөж орж ирмэгц нэгэн бүсгүй төмөр хайлан ямар ч хатанд байхгүй тийм сайхан үсний чимэг хийж суухтай тааран хэдий сонирхох боловч:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 4 )
Оруулсан admin on 2007-02-21 02:26:53 (6138 уншсан)


Бүжмаа жижүүрээс бууж байлаа . Өнөөдөр гэдэг хорвоогийн урт өдөр ингээд дуусдаг байжээ. Өчигдөр мартын наймныг жижүүртэй өнгөрөөсөн нь ч болж дээ. Тэгэхгүй бол элдвийн юм бодогдоод зүгэээр байх биш. Эртхэн халуун ваннд ороод сайхан унтах минь. Тэртэй тэргүй өөр хийх юм байгаа биш.
Бүжмаа зам зуур байдаг хүнсний дэлгүүрээс нэг сагс пиво авлаа . Нагамурагаас салснаас хойш ажлаа тараад гэртээ хариад зурагт үзэж суунгаа ганц нэг пиво уудаг нь одоо бараг зуршил болжээ . Ормогцоо ванннд ус гоожуулж орхиод хувцасаа солихоор өрөөндөө орлоо . Бүжмаагийн амьдарч байгаа энэ байр бол Америкт амьдарч байгаа Булгаа эгчийнх нь орон сууц бөгөөд одоо Бүжмаа ганцаараа амьдардаг юм . Ирэх жилээс Булгаа гэр бүлээрээ монголдоо амьдрахаар бүрмөсөн ирнэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: Хэнэггүй дурлал (1)
Оруулсан admin on 2007-02-21 02:24:03 (4987 уншсан)

Яшиг яшиг чамайг дахиж дагуулж явахгүй. Ингэж хэлээд Зуунай намайг замын хажууд орхиод ууртай нь аргагүй гүйгээд явчихлаа. Хүүе Зуунай гээд би аргагүйн эрхэнд хоцорлоо. Аргадаад сайндмаар байсан ч гэлээ өсгий нь хугарсан сандаалтай би түүн шиг хурдан гүйж гүйцэж чадахгүй юм чинь. Бүтэлгүй нь миний буруу юм уу хэмээн би дотроо гоморхон бодсоор үлдлээ. За байз такси бариад харих уу гэж бодсоноо болихоор шийдэв. Хэн тэгж мөнгөө үрдэг юм, алхаад харьчихая. Өсгий хугарсанаас ямар хөл хугарчихсан биш.

Зуны орой гэр өөдөө чиглэн алхаж байснаа өөрийгөө бодоод писхийтэл инээд алдлаа. Яанаа би ямар аймаар бүтэлгүйн бэ, надаас өөр таалагддаг залуугийнхаа өмнө тэгж ичиж үхмээр бүдэрч унаж, өсгийгөө хугалдаг хүн ээдээ тун ч цөөхөн шүү. Зуунай ч гэсэн дээ. Дэндүү сүржин, тэгээд л нээх нэрэлхүү юм бүгдийг л хэтрүүлэн бодож санаагаа зовоож явдаг. Нэрнээсээ хүртэл ичээд л хүмүүсийн дэргэд Зулаа гээд дуудаарай гээд л захина, даанч би мартаад Зуунай гээд баригдуулж хичнээн ч удаа уурлуулсын бүү мэд. Ер нь ямар ч нэртэй байсан яадаг юм, ичих юм юу байна. Зуунай миний санахад хөөрхөн л нэр байна ш дээ хэмээн бодсоор өрөөсөн гуталны өсгий нь огт хугараагүй юм шиг л тэгш алхаж эхэллээ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Эрдэнийн тухай үлгэр
Оруулсан admin on 2007-02-14 19:59:57 (4375 уншсан)


Хоёрдугаар бүлэг - Энхтунх
(нэгдүгээр хэсэг)

Сонин содноор дүүрэн билээ амьдрал минь
Сохор дуучний ганц хүү Энхтунх билээ би
Алтан гургалдай мэт хоолой заяаснаас биш
Аз жаргал гэдэг нь аавд минь даанч заяасангүй
Хорвоод юм бүхэн аавд минь байсан ч нэг л шөнө
Хоёр нүд хайртай ханиан надаар сольсоон эцэг минь

Алаг дэлхийд би эхээс мэндэлсэн гэнэлээ
Ангир уургаан гэвч амталж амжаагүй билээ
Аавийн минь нүд нулимсандаа түлэгдэж
Алтан наран мандахыг дахиж хараагүй юм гэнэлээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: Бүтэлгүй ч гэлээ ....... өдөр
Оруулсан admin on 2007-02-13 16:51:00 (4498 уншсан)


Бумбагардуу хацар дээр нь нулимс нарийн цагаан зам татуулан урсах хэдий ч Танхил гарынхаа араар хаа нэгтээ шудраад гэрийнхээ утаснаасаа зүүгдсэн хэвээр байлаа. Утасны цаана ангийнх нь хамгийн сайн найз охин нь чин сэтгэлээсээ түүнийг тайтгаруулах гэж ядах бөгөөд түүний тайтгаруулах үг бүрийн хариуд Танхил улам ч мэгшин гомдолтойёо элдэв үг урсгаж өөрийгээ зэмлэсээр байх ажээ. Сав харжигнан түлэгдэх чимээ сонсогдон өрөөрүү нь нялуун үнэртэй хурц хиншүүний үнэр сад тавин орж ирэхэд дуу алдан хашгирч утсаа чулуудаад гал тогооны өрөө тийш хөл мэдэн гүйж оров.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр
Оруулсан admin on 2007-02-13 12:56:00 (16104 уншсан)


Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 155/39 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Шүлэг: Заяа - Эрдэнийн тухай үлгэр
Оруулсан admin on 2007-02-13 03:16:02 (4382 уншсан)

Ачит багшийгаа дурсан байж бичсэн үлгэр оршвой.

Нэгдүгээр бүлэг: Амармэнд
(эхний хэсэг)

Нэгэн их үзэсгэлэн бүрдсэн уудам сайхан талын дунд машид их гэрэл цацран буй харагдана. Эрдэнэсийн гэрэл ихээр цацрах тэр зүг өөд гурван талаас гурван морьтон эр хүлгийн сайныг гайхуулан хүч юуг нь үзэн довтолгон ирэх ажгуу. Үзвээс гэрэл цацрах тэр зүйл үнэхээр эрдэнийн дээд бүс байх агаад алтаар цацрах туяанд нь нүд гялбам, уран тансаг хийц нь нүд баясам ажээ. Хорвоод хосгүй алтан бүс эзгүй энэ талийн тэг дунд ингэж хэвтэх нь нэг л жигтэй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 3 )
Оруулсан admin on 2007-02-04 21:38:36 (6048 уншсан)


Намрын сэрүү орсон 8 сарын 10ны тэр өдрийг Бүжмаа сайн санадаг юм . Бүжмаа тэр өдрийг мартаж чадна гэж үү. Тэдний ангийн ихэнх хүүхдүүд дөнгөж найман сар гарангуут л УБ зүглэж , одоо цөөхөн хэдхэн хүүхэд л үлдсэн байлаа. Азаа Баяраа болон бусад хэдэн хүүхдүүд хамтдаа машинаар хотруу яваад хэд хонож байлаа .


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа - Жингүйдэл (монолог)
Оруулсан admin on 2007-01-31 06:29:49 (4594 уншсан)

Хэцүү л байна. Нэг л зүйлийг би өөрөөсөө нэхээд л, нэхээд л.

Нэг хэсэг тэр нэхээд байсан зүйлийг минь өгөөд л байдаг. Аваад л байгаа хэрнээ улам ихийг нэхээд л. Сэтгэл гэдэг ёроолгүй эрхтнийг яалтай ч билээ. Ханашгүй. Дуусашгүй. Сайхан байсаан. Гэтэл одоо нэг л их гиюүрч ганцаардсан амьтан. Гэрт ч тэр, гудамжинд ч тэр. Орь ганцаар байсан ч адил, олны дунд байсан ч адилхан. Ямар ч ялгаагүй. Сүүлдээ би өөрийнгөө өвчин туссан гэж бодох болсон. ЭМЧИЛГЭЭГҮЙ! Энэ өвчнийг лав анагаах ухаан дийлэлгүй орхисон; судлахаа больсон.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 2 )
Оруулсан admin on 2007-01-30 03:10:01 (5777 уншсан)



Баяраа урьд нь хичээл тараад Бүжмааг ангийн охидтой ярилцаж байх зуур орхиод явчихдаг байсан бол тэр үеэс хойш хүлээж байгаад хамт явдаг болсон төдийгүй гадуур хувцасыг нь өлгүүрээс авч өгнө , зам зуур цүнхийг нь барьж явна. Бүжмаа цүнхээ бариулах дургүй боловч Баяраа булаагаад авчихдаг болохоор яах ч араггүй дагаад л явна. Азаа бас цүнхээ Баяраад өгчихнө.Тэгээд Баяраа байшингийн буланд ирээд цүнхийг нь өгнө , өглөө Бүжмааг гэрээсээ гараад ирэхэд орцны үүдэнд зогсож байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Алтан зоос (төгсгөл)
Оруулсан admin on 2007-01-30 03:09:36 (4629 уншсан)



Маргааш нь Мааг дээврийн хонгилоос цухуйсангүй. Эхнэр нь бүхий л ядуу хоосон амьдрал нь түүнээс болсон хэмээн үглэнэ. Гэвч Мааг дээврийнхээ хонгилд шигдчихээд хоёр хоног бууж ирсэнгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Бурхан мартсан заяа ( 1 )
Оруулсан admin on 2007-01-29 03:03:21 (5811 уншсан)

Бүжмаа энэ өглөө ихээхэн тавгүй бослоо. Өчигдөр явдлаас болоод бүлцийтлээ уйлсан болохоор тэр биз . Түүний олон жил хайрласан хүн нь тийм хатуу үгийг яаж хэлж чадаваа. Хариу хурдан тусмаа сайн гэнэ шүү би ямар нөхрөөрөө тэжээлгэж , хүүхэд гаргахаас өөр юм мэддэггүй япон эмэгтэй юмуу. Тийм юм бол тэр зуун сая хүмүүс дотроосоо өөрт таарах эмэгтэй олоод авахад л болоо биз дээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 396 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-119.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3634

Должин : Зам зуур
zam-017.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4318

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-224.JPG
Хэмжээс: 600x450 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4872


Агуулга
Мягмар, 2011.11.15
· Н.Түмэншагай : Зүүд
· Уучлахыг хүснэ
Мягмар, 2011.08.30
· Үдо Тошио : Анхны Дурлал
Мягмар, 2011.08.23
· Л.Төрбурам : Шөнийн аялал
Лхагва, 2011.08.17
· П.Батзориг : Улаан Сарнай
· Эхийн сэтгэл
Пүрэв, 2011.08.11
· Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө
· Б.Цоожчулуунцэцэг : Горьдлого
· Б.Цоожчулуунцэцэг : Үзмэр
Бямба, 2011.08.06
· С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА
· Хов хоосон хавар хов хоосон
Баасан, 2011.08.05
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ Баримтат тууж3
Пүрэв, 2011.06.09
· С.Б.Бат-Эрдэнэ: ЕС ХОНОГ Баримтат тууж 2
Мягмар, 2011.05.24
· С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Пүрэв, 2011.05.05
· НУТГИЙН ХҮН
Лхагва, 2011.04.27
· П.Батхуяг : Борооны охин
Баасан, 2011.04.15
· Хайр өөрөө агуу...
Даваа, 2011.04.11
· Жинхэнэ хайр амьдралд ганц л тохиолддог юм
Мягмар, 2011.04.05
· П.Батхуяг: ХОРВОО-АЯЛГУУ
Пүрэв, 2011.03.31
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.03.09
· Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
· О.Тамир : Хамгийн том бэлэг
Лхагва, 2011.02.23
· Ч.Энхмаа : Бахархал хийгээд омогшилийн тухай
Даваа, 2011.02.21
· П.Дэлгэржаргал : Өдөр шөнийн дурлал
Мягмар, 2011.02.15
· Ч.Энхмаа : Шингэх нар
· Ч.Энхмаа : Бодох сэдэв
Пүрэв, 2011.01.20
· Ч.Нацагдорж : Тавилан
Баасан, 2011.01.14
· Найдангийн Ганхуяг : ''Агарын гурван сүлжээ'' үргэлжлэл 1
Даваа, 2011.01.10
· Найдангийн Ганхуяг: АГАРЫН ГУРВАН СҮЛЖЭЭ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Баасан, 2011.08.05
· С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ
Лхагва, 2011.01.05
· С.Баттулга: ЧУЛУУЖСАН БИЧИГ
Даваа, 2010.12.20
· С.Баттулга: НЭГ Л УДАА
Мягмар, 2010.11.30
· С.Баттулга: Энхриймаа
· С.Баттулга : Ижий зул
Лхагва, 2010.11.24
· С.Баттулга: Зүүдний шувууд
· С.Баттулга: Азын дөрвөн бэрх
Даваа, 2010.11.22
· Дэггүй цас гэгээвчээр орж ирнэ
· С.Б.Бат-Эрдэнэ. БАГЫН ЯВДАЛ:№ 30 МЭНГЭТ
Мягмар, 2010.11.16
· Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn